"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хууль гэж юу вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-10T18:22:55+08:00

    Хууль бол дүрэм. Хувь хүн өөрөө өөртөө шаардлага тавьж болно. Өөртөө зориулан дүрэм зохиож тэрийгээ биелүүлэхийг чармайн ажиллаж болно. Энэ бол хувийн сахилга бат бөгөөд хамгийн эхний дүрэм. Дараа нь гэр бүл доторх дэг журам. Ах эгч, эцэг эхээ хүндлэх ёстой, шаардлагуудыг нь биелүүлэх ёстой. Аж ахуйн ямар асуудлуудыг хэн хариуцах вэ гэх мэт дүрмийг амьдралын илүү туршлагатайгаараа гэрийн эзэн, эзэгтэй тогтоож хэрэгжүүлдэг. Цаашлаад компани, төрийн болон төрийн бус байгууллагууд бас дотоод дүрэмтэй. Зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцно. Тэгвэл нийгэм яадаг вэ? Мөн л дүрэмтэй. Тэр дүрмийг хууль гэдэг. Энэ бүх хууль, дүрмүүдийн эцсийн зорилго нь аюулгүй орчинд тав тухтай сайхан амьдрах. Ингээд дүрмээ зохиочихлоо гэж бодъё. Тэгвэл дүрэм зөрчсөн нөхдүүдийг хэн олж барин хариуцлага тооцож буруу зөвийг дэнсэлж байх вэ гэдэг асуудал гарна. Ингээд ардчилсан зарчмаар бол дундаасаа удирдагчаа сонгож эрх мэдэл олгоно. Өөрөөр хэлбэл төрөө сонгож байгаа хэрэг. Төр гэдэг цагдаа, прокурор, шүүх, их хурал, засгийн газар, мэргэжлийн хяналт, аудит, авлигатай тэмцэх газар, тагнуул гэх мэт. Эдгээр төрийн байгууллагуудыг хариуцаж ажиллах улстөрийн намаар дамжуулж сонгоно. Намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа хийн уралдана. Аль намд төрийн эрх мэдлийг олгохоо иргэд чөлөөт сонгуулиар шийддэг. Эцэст нь шударга ёсгүйгээр нийгэм амгалан байхгүй. Хууль бол шударга ёс тогтоох оролдлогын нэг хэсэг. Хууль төгс биш байж болох ч гэлээ хүн бүр заавал биелүүлэх үүрэгтэй. Гэсэн ч хуулийн зорилго нь хууль дүрэм өөрөө биш харин шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө учраас зарим тохиолдолд шударга шийдвэр гаргахын тулд шүүхэд хуулийн сонголттой уян хатан шийдвэр гаргах боломжийг хуулиар олгодог байна.

Хариулт үлдээх