"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Эхнэр нөхөр долоо хоногт хэдэн удаа секс хийвэл хэвийн гэх вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-22T14:51:51+08:00

    Долоо хоногт нэг удаа эсвэл сард нэг удаа. Зөв хариулт байхгүй. Хосуудын нас, амьдралын хэв маяг, эрүүл мэнд гээд олон зүйлээс шалтгаална. Гадны судалгаагаар (10 гаран мянган хос оролцсон) ихэнх нь сард хоёр удаа эсвэл түүнээс бага гэж хариулсан байна. Үлдсэн хэсэг нь долоо хоног нэг удаа гэж хариулжээ. Энэ бол сүүлийн үеийн судалгаа. Харин арваад жилийн өмнө арай их буюу сард гурван удаа гэж хариулдаг байж.Хэрэв жилд арван удаа хийдэг бол сексгүй амьдралд тооцогдоно гэж сэтгэл судлаачид үздэг ажээ. Гэхдээ ховор хийх нь гэр бүлийн харилцаанд заавал сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болохгүй ч ойрхон давтамжтай хийдэг хосуудтай харьцуулбал хэрүүл маргаан их байдаг гэж. Тэгснээр сайнаар бодоход дотны найз, муугаар бодоход таарамж муутай хамтран амьдрагч. Тийм болохоор сексийг хүсэхгүй байна гээд зөнгөөр нь орхиж болохгүй. Түүнийг арчилж байх ёстой гэнэ. Хэдийгээр сексийн тухай бодохгүй байлаа ч анхаарал сарниулах зүйлсээс түр холдож хааяа бие биенээ тэврэх хэрэгтэй байдаг ба тэгснээр сайхан дурсамжууд сэргэж дур хүсэл нэмэгдэнэ гэж сэтгэл зүйчид зөвлөдөг байна.

Хариулт үлдээх