"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-02T20:52:49+08:00

    Зарим хүмүүс Европын холбоо, Еврокомисс/Европын комисс (аль нэрийг хэрэглэх нь тухайн этгээдийн үзэмжийн асуудал) хоёрыг хольж хутгаад байдаг. Европын холбоо бол Европын 27 улсыг нэгтгэсэн эдийн засгийн болон улс төрийн холбоо (цэргийн эвсэл биш).

    Харин Европын холбоог нэг улс гэж үзвэл Еврокомисс нь манайхаар Засгийн газар, Европарламент нь болохоор УИХ гэсэн үг. Европын зөвлөл гэж бас байгаа (Монгол улсын их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурваас бүрдсэн ҮАБЗ (Үндэсний аюулгүй байдлын зөвлөл)-тэй зүйрлэж болох юм. Гэхдээ зөвлөлийн гишүүд нь өнөөх гишүүн 27 улсыг төлөөлөх этгээдүүд буюу 27 улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдууд). Зөвлөл шаардлагатай үед цуглан хуралддаг. Хамгийн их эрх мэдэлтэй нь гэж бодож байна.

    Европын холбооны зөвлөл гэж бас нэг байгууллага бий нь Европарламентийн дэргэдэх, хууль санаачилдаг институт (гишүүн 27 улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдуудаас гадна, зөвлөлийн дарга (2.5 жил тутам сонгогдддог), Еврокомиссийн даргаас (5 жил тутам) бүрдэнэ . Европарламент санаачилсан хуулийг нь хэлэлцэн батлаж Еврокомисс хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Зөвлөлийг нь Европын холбооны хууль тогтоох хоёр байгууллагын нэг гэж үздэг (нөгөөх нь Европарламент).

    Ер нь бол Европын холбоо 7 инститээс бүрддэг. Европарламент, Европын зөвлөл, Европын холбооны зөвлөл, Еврокомисс (Европын комисс), Европын холбооны Шүүх, Европын санхүүгийн хяналтын танхим (аудит), Европийн төв банк.

    • 0
    2022-03-02T21:11:18+08:00

    Еврокомисс бол Европын холбооны Засгийн газар. Тэргүүнээр одоогийн байдлаар Урсула фон дер Ляйен гэх энэ эмэгтэй ажиллаж байгаа. Европын холбоог төлөөлж бусад улсуудтай гэрээ хэлцэл хийдэг гэсэн үг. Мэдээж бас эрх мэдлийнхээ хүрээнд асуудал шийдээд явна. Хэрэв Европын холбоотой ярих чухал зүйл байгаа бол энэ эмэгтэйтэй л уулзахаас өөр аргагүй. Гэхдээ тэгэх хэрэг гарахгүй биз.

Хариулт үлдээх