"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-30T18:05:10+08:00

    Парламентийн засаглалтай. Гэхдээ зарим улстөр судлаачид манай улсыг парламент, ерөнхийлөгч хосолсон засаглалтай гэдэг юм билээ. Энэ хосолсон засаглал гэсэн хочийг арилгахын тулд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг багасгаж парламент руу, ЗГ руу шилжүүлсэн боловч шинэчлэлт хангалттай болоогүй гэж шүүмжлэх хүмүүс олон. Гэсэн хэдий ч Монгол улс парламентийн засаглалтай улс мөн үү гэвэл мөн.

    Монгол төрийн засаглалыг хууль тогтоох (УИХ), хэрэгжүүлэх (ЗГ), шүүх гэж гурав хуваадаг бөгөөд ерөнхийлөгчийн институц нь засаглалын тоонд ордоггүй. Шүүхийн томилгоог УИХ, ерөнхийлөгч хамтарч хийх боловч ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй боловч батлах эрхгүйгээс гадна бие даан шийдвэр гаргах эрх нь үндсэндээ цол хэргэм, шагнал гардуулахаас хэтэрдэггүй юм. Өөрөөр хэлбэл УИХ нь хууль санаачлан батална, Засгийн газар тэр баталсан хуулийг нь хэрэгжүүлнэ, Шүүх нь хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцно, гүйцээ. Засгийн газар нь жинхэнэ утгаар нь гар бие оролцон улс орныг удирдах боловч Засгийн газрыг УИХ томилж бас огцруулах эрхтэй учраас Монгол улс маргахын аргагүй парламентийн засаглалтай юмаа.

Хариулт үлдээх