"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Фашизм гэж юу вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 1
    2022-03-28T21:33:31+08:00

    Улс төрийн үзэл баримтлал нь ерөнхийдөө баруун, зүүн гэж хоёр хуваагддаг. Баруун, зүүн гэдэг нь ертөнцийн зүг биш юм. Харин парламентийн даргын баруун болон зүүн гар талд суугаа депутатуудыг хэлж байгаа юм. Үзэл баримтлал баруун төв (аядуу баруун), зүүн төвөөс (аядуу зүүн) гадна цаашлаад хэт баруун, хэт зүүн гэж бас байна. Тэгэхээр хэт баруун нь фашист үзэл гэсэн үг. Эсрэгээрээ хэт зүүн нь коммунист эсвэл большевик, пролетари.

    Хэт баруун буюу фашизм нь үндсэрхэг үзэлтэй. Зүгээр ч нэг бидний мэдэх үндсэрхэг үзэл бус харин бүр өөр үндэстэн ястныг гадуурхаж хүн биш, амьтны нэгэн төрөл зүйл гэж үздэг. Үүнийг бас социал дарвинизм гэдэг. Фашизм гэж өөрөө онцгой, давуу эрхтэй, шилдэг, хүчтэй гэсэн утгатай. Бусад улс эсвэл үндэстний санаа бодол, зөвшөөрөл хэрэггүй бөгөөд тэдний эсрэг ямар нэгэн сайн эсвэл муу үйлийг хийхдээ шууд өөртөө тэр эрхийг өгчих ба тэгснээр ямар нэгэн хариуцлагад татагдахгүй. Фашизм бол нацизмийн туйлширсан, архаг, хүндэрсэн хэлбэр юм. Фашизмын эсрэг туйл бол коммунизм, либерализм, демократизм юм. Эдгээр нь фашизмтай гал ус мэт харшилна.

    • 1
    2023-07-17T16:46:24+08:00

    Фашизм гэж fascismo гэх Итали үгнээс эхтэй. Бүр анхны уг гарал нь Латин хэлний fasces бөгөөд утга нь эртний Грекийн шийтгэлийн нэгэн багц хэрэгслийн нэрнээс гаралтай. Сүх дагалдах тэрхүү багц саваа моднууд эцэстээ шударга ёс, хүчирхэг байдлын бэлгэ тэмдэг болон хувирчээ. Италийн Үндэсний Фашист Намын үүсгэн байгуулагч, дарга Бенито Муссолини fasces-ийг намын бэлгэ тэмдэг болгон сонгон авсан байна. Тэрээр намынхаа үзэл баримтлал болох фашизмыг корпоративизмтэй (хамтралтай) холбон тайлбарлаж байв. Гэхдээ тэрээр төрийн эрхийг гартаа аваад корпоративизмаар биш миллитаризмаар замнасан гэдэг. Корпоративизм нь нийгмийн анги давхаргууд зөвшилцөн улс орноо удирдах ёстой гэдэг. Корпоративизм нь төвлөрсөн төлөвлөгөөт эсвэл холимог эдийн засгийг дэмжих ч төрийн оролцоог хязгаарласан чөлөөт эдийн засгийг бол хүлээн зөвшөөрдөггүй аж. Энэ утгаараа корпоративизм нь социализмтай төстэй мэт.

Хариулт үлдээх