"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Ц.Нямдорж баян уу? Тийм бол ямар бизнес эрхэлдэг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-10T12:50:37+08:00

    Хэдэн төгрөгийн хөрөнгөтэй болсноор баян гэдэгт тодорхойлолтод орохыг мэдэхгүй. Гэхдээ л автомашины хэргээр ял авдаг М.Энхсайханаас лав илүү баян. Ц.Нямдорж одоогоор ял авах битгий хэл нэг хоног ч цагдан хоригдож үзээгүй яваа. Тэгэхэд бусад олны танил улстөрчдийн ихэнх нь удаан биш юм гэхэд ямар ч байлаа ганц хоёр шагайгаад гарсан байдаг.

    Хууль зүйн яамыг тэргүүлж байхдаа хоригдлуудаар байшин бариулсан байна лээ. Хууль зүйн яамны харъяанд шоронгууд байдаг болохоор Ц.Нямдоржийн хувьд шоронгийн дарга нар түүний ажилчид л гэсэн үг. Тэгээд хямдхан эсвэл бүр үнэгүй ажиллах хүч олсон нь тэр. Боломжийг яалаа гэж алдахав. Аварга том, тансаг зэрэглэлийн "амбаар" (өөрийнх нь нэрлэснээр). Харин тэр амбааруудыг барихад ашигласан барилгын материалын зардал гэж нэлээн юм гарах ёстой. Буцаагаад зарахад хэдэн тэрбумаас буухгүй нь мэдээж. Тэрийгээ бодвол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яаж ийгээд тусгадаг байлгүй. Харин ямар бизнес эрхэлдгийг нь бол мэдэхгүй. Харин хүү нь гээд Н.Анхбаяр гэдэг нөхөр төрийн өмчит компаниудад шахаа хийж баяжсан гэж бодож байна. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрт. Угаасаа улсын үйлдвэрүүдээс тэжээгдэн оршин тогтнодог компаниуд олон байдаг. Шахаагаа хийдэг үйлдвэрүүд нь алга болчихлоо гэж төсөөлбөл тэдгээр компаниуд шууд дампуурна.

    Оюутолгойд бараа, үйлчилгээ нийлүүлдэг компаниуд олон байдаг л даа. Гэхдээ заавал Оюутолгой компаний бие даасан шийдвэр дээр үндэслэнэ. Оюутолгой тухайн компанитай байгуулсан гэрээгээ цуцалбал нөгөө компани өөрийн гэсэн зах зээлтэй учраас Оюутолгойгоор болж дампуурч алга болохгүй. Эрдэнэт үйлдвэрт болохоор дээгүүрээ яриад хэрэггүй шахам бараа нийлүүлдэг. Анх байгуулагдсан үндсэн зорилго нь шахаа байсан учраас тухайн шинэ компани байгуулагдсан уу үгүй юу маш хурдан томорч хөл дээрээ зогсчихно. Тэгэхэд 10 жил шударга ажиллах гэсэн жирийн компаниуд одоо болтол мөлхөж л байдаг. Төрөөс ийм тусгай эрх авчихдаг компаниудыг би синтетик буюу хийсвэр, хиймэл компани гэж нэрлэмээр байдаг юм. Мэдээж зарим нь олон хүмүүсийг цалинжуулдаг л байх. Гэхдээ улстөртэй салшгүй холбоотой болохоор дургүй хүрээд байдаг юм. Дээр суудаг өнөөх эрх мэдэлтнүүд нь сонгуульд ялагдаад дунд болон доод шатны албан хаагчидтайгаа хамт арилаад өгөх вий гэдгээс айдаг бололтой юм.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх