"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Шууд ардчилал гэж юу вэ?

Асуулт
  • -1
1 Хариулт •••
    • 3
    2022-04-11T17:16:25+08:00

    Шууд буюу цэвэр ардчилал нь төлөөллийн ардчилалын эсрэг ойлголт. Төлөөллийн ардчилал нь ард түмэн элч төлөөлөгчөөрөө дамжуулан хууль тогтоох болон төр засгаа эмхлэн байгуулах ажиллагаанд дам байдлаар оролцдог бол шууд ардчилал нь иргэд төрийн эрхийг гар бие оролцон шууд барилцдаг.

    Шууд ардчилал нь хүн ам олонтой том улсад тохиромжгүй. Харин цөөхөн хүн амтай улсад бол хурал цуглаан зохион байгуулах замаар хууль санаачлан хэлэлцэж батлах, элдэв захирамж шийдвэрүүдийг гаргахад иргэд өөрийн биеэр шууд оролдог. Шууд ардчиллын нэг дутагдалтай тал бол иргэд зөв оновчтой шийдвэрүүдийг гаргах хэмжээний хангалттай мэдлэг боловсрол эзэмшсэн байх ёстой бөгөөд үгүй бол алдаа гаргах эрсдэлтэй. Үүнийг шийдэхийн тулд төлөөллийн ардчилал гэх зүйлийг бий болгосон билээ.

    Эртний Грек шууд ардчилалыг хэрэглэдэг байсан гэдэг ч зөвхөн насанд хүрсэн цагаан арьстай эрэгтэй хүмүүсийг оролцуулдаг байсан гэх. Өнөө цагт арьс өнгө, нас хүйсээр ялгаврлан гадуурхахыг манай Үндсэн хууль болон НҮБ-ийн тогтоолоор хориглодог учраас шууд ардчиллын зарчмаар бол насанд хүрсэн хүн бүр төрийн бодлого тодорхойлох ажиллагаанд шууд оролцох эрхтэй болно гэсэн үг.

    Тэгэхээр, төлөөллийн ардчилал нь ардчилалын үндсэн зарчмаас бага зэрэг хазайсан мэт боловч боловсрон хүчин бэлдэх үүргийг улс төрийн институт болох намуудад хүлээлгэн, тэдний санал болгосон нэр дэвшигчдээс ард түмэн сонголтоо хийх нь илүү тохиромжтой болж байна. Төлөөллийн ардчилал нь хамгийн боловсронгуй, шалгарсан төгс шийдэл гэж би хувьдаа үзэж байна. Энэ утгаараа өнөөдөр ихэнх улс орнууд төлөөллийн ардчилалын системээр төр засгаа байгуулан ажиллуулж байна.

Хариулт үлдээх