"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Real One

Gypsy хүмүүс гэж хэн бэ? Яагаад тэд гадуурхагддаг байсан бэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 1
    2022-10-10T20:16:25+08:00

    Gypsy гэж "тэнүүлч" гэсэн үг. Тэднийг бас Bohemian эсвэл зүгээр "Boho" гэдэг. Энэ нь дүрмээс гадуур хэв маягийг эрхэмлэсэн эсвэл эмх цэгцгүй гэсэн утгатай (зарим үед хувцасны загварын нэг төрөл болно).

    Цыганууд дундад зууны харанхуй бүдүүлэг амьдралтай, хагас нүүдэлчин, оршин суух хаяг бүртгэлгүй, төрийн үйлчилгээ, боловсролд хамрагддаггүй, татвар төлдөггүй, нийгмийн харилцаанд ордоггүй, хуульд захирагддаггүй, тухайн улсдаа шингэдэггүй, хулгай хийдэг (хулгай хийх нь тэдний хувьд бахархалтай үйл хэрэг мэт ярьж дуулдаг гэдэг), хууран мэхэлдэг (мэрэг, төлөг, ид шидээр хөөцөлддөг) гэж буруутгагддаг. Тэдийг бас хүний мах иддэг, хүүхэд хулгайлдаг ч гэж ярьдаг (гэхдээ батлагдаагүй - тэд зүгээр хүүхэд өргөж авах дуртай хүмүүс учраас ийм хэрэгт орцгоодог байх). Гарал үүслийг нь Энэтхэг - Европ - Перс гурвын нэгдэл гэвэл бараг онох байх.

    Тэд еврейчүүдийн нэгэн адил (ялангуяа Европт) хавчин гадуурхагдаж ирсэн. Түүхийн турш тэдний эсрэг элдэв янзын хууль гаргадаг байж. Жишээ нь Ариун Ромын Эзэнт Гүрний үед "цыган хүнийг (эмэгтэйчүүд, хүүхдүүдээс нь бусдыг) шүүхийн шийдвэргүйгээр дүүжлэн хөнөөж болно" гэсэн бол Англи улс албадан гаргах хууль гаргаж байв. Австри болохоор цыгануудтай гэр бүл болж болохгүй (австри хүнтэй суусан цыган эмэгтэй Австрийн соёлыг суралцах ёстой), тэгээд дараа нь мэдээж нацист Герман - 1 сая орчим цыганыг "хүн төрөлхтний шаар шавхруу" хэмээн үзэн устгасан гэдэг. Харин оросууд тэднийг хаант засгийн үед ч, хувьсгалын дараа ч ад үзсэн нь ховор байдаг (Орост цыганууд баян цатгалан сайхан амьдарч ирсэн байна - гэсэн ч ихэнх нь тэнүүчилсэн хэвээр).

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх