"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Andromeda

Хорвоо ертөнц аяндаа санамсаргүйгээр бүтсэн үү? Эсвэл хэн нэгэн бүтээсэн үү?

Асуулт
  • 1
3 Хариулт •••
    • 0
    2023-02-21T22:25:27+08:00

    Туйлын санамсаргүй бөгөөд тохиолдлын гэж бодож байна. 1 дэх шалтгаан бол цаг хугацаа нь ертөнц үүсэхтэй зэрэгцэн бий болсон. 2 дахь шалтгаан бол цаг хугацаанаас гадуур ухамсар орших боломжгүй. 3 дахь шалтгаан бол хүн нь энэ хорвоо дахь цорын ганц ухамсарт амьтан (энэ зөвхөн миний бодол).

    Яагаад ертөнц үүсэхээс өмнө цаг хугацаа байгаагүй гэхээр, орон зай, цаг хугацаа хоёр зоосны хоёр тал юм. Орон зай байхгүй бол цаг хугацаа байхгүй, цаг хугацаа байхгүй бол орон зай байхгүй (харьцангуйн онолын дагуу).

    Бодох, сэтгэх, төлөвлөх, ямарваа нэгэн зүйлийг хийж гүйцэтгэхэд цаг хугацаа оршин байх, өөрөө түүний нэгээхэн хэсэг байх хэрэгтэй. Цаг хугацаагүйгээр ямар нэгэн үйл явдал өрнөхгүй, мод салхинд найгахгүй, чулуу өнхөрөхгүй, ерөөс юу ч тохиолдохгүй.

      • 0
      2023-02-22T21:00:07+08:00

      Цаг хугацаа тэгвэл яаж бүтсэн байх вэ? Санамсаргүйгээр бүтсэн гэхэд бүх зүйл хэтэрхий гайхалтай биш гэжүү...

        • 1
        2023-03-03T21:38:55+08:00

        Хэтэрхий өргөн сэдэв. Би хариулж чадахгүй. Гэхдээ миний санаа бол ерөнхийдөө макро квант механик байв. Эрдэмтэд Бурханы нэрийг барин маргалдах дуртай байдаг. Бурхан шоо хаяж тоглодоггүй гэж Альберт Эйнштэйн хэлсэн нь квант механикийн онолуудыг няцаах гэсэн санаа. Эйнштэйн квант механикт дургүй байсан. Өөрөөр хэлбэл ертөнцийг тохиолдын буюу санамсаргүйн зарчим удирдаж байдаг гэсэн квант механикийн онолыг Эйнштэйн эсэргүүцдэг байсан. Эйнштэйний санаа бол бүх зүйлийг физикийн хатуу хуулиар тайлбарлаж болно гэдэг. Гэхдээ энэ нь бурхан оршин байдаг гэсэн утгатай биш юм. Харин ч эсрэгээр бурхан азаа үздэггүй учир нь шоо хаяад юу буухыг тэртэй тэргүй тэр мэддэг тул (ирээдүйг мэддэг тул) шоо хаяж тоглох нь түүнд сонирхолгүй гэсэн үг. Ертөнцийг эхлэлээс нь төгсгөл хүртэл томъёолж болно гэж Эйнштэйн үздэг нь Бурхан ерөөсөө байхгүй (бидний мэддэг тэр Бурхад лав биш), хэрэв байдаг бол бидний хувь заяаг урьдчилаад зурчихсан, хэрэв урьдчилаад зурчихсан бол бид хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, огт гэмгүй бас буянгүй болж таарна. Гэтэл Христийн шашинд Адам, Ева хоёрыг Бурхан бүтээгээд цэцэрлэгт хүрээлэнд үлдээгээд үүрэг өгдөг. Гэвч тэр хоёр биелүүлээгүй тул шийтгүүлэн цэцэрлэгт хүрээлэнгээс хөөгддөг. Одоо болтол хөөгдсөн чигээрээ явж буй. Тийм болохоор Бурхан ирээдүйд юу болохыг мэддэггүй гэсэн үг. Тэгэхээр Бурхан шоо хаяж тоглохоор барахгүй шоогоо шидчихээд тэрийгээ хайгаад олдоггүй (- Стивен Хокинг). Стивен Хокинг бол жинхэнэ Бурхангүйн үзэлтэн бол Альберт Эйнштэйн бага зэрэг шүтлэгтэй ч Бурханыг хувь хүнээр төсөөлдөггүй, Спинозагийн Бурхан шиг зүйлд итгэдэг байсан. Спинозагийн (философичийн) Бурхан бол нэг тийм... хязгааргүй, үл үзэгдэгч, биегүй, өнгөгүй, хэлбэргүй, том биш, жижиг биш, хатуу биш, зөөлөн биш, байгаа ч биш, байхгүй ч биш, цаг хугацаа орон зайд захирагддаггүй ухамсар. Хэрэв ертөнцийг хэн нэгэн бүтээсэн байх ёстой бол миний бодлоор тэр л бүтээсэн байх.

Хариулт үлдээх