"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-04-24T19:04:58+08:00

    Нийгмийн гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүйгээр чадварлаг хүмүүсийг удирдах түвшинд ажиллуулдаг улс төрийн тогтолцоо. Мери - зүй ёсны, крат - эрх мэдэл (лат. meritos + κράτος ). Мерит тогтолцоо ч гэдэг.

    Меритократ гэх нэр томъёог анх 20-р зууны дундуур Английн социолог Алан Фокс дараа нь Майкл Янг мерит тогтолцооны тухай ном бичихдээ ашиглаж байв.

    Гэхдээ үнэндээ меритократыг олон зууны тэртээ азид буюу Хятад, дараа нь Солонгос хэрэгжүүлдэг байсан. Манайхаар бол төрийн албаны шалгалт гэмээр. Гэхдээ шалгалт нь маш хүнд байх бөгөөд олон хуудастай номыг үг үсэггүй цээжлүүлдэг байжээ. Нэр нь «Кежү» утга нь "эзэн хааны шалгалт".  Японд бол огт нэвтрээгүй.

    Өнөөдөр ихэнх улс туйлын меритократ биш ч гэлээ ерөнхийдөө аливаа томилгоонд меритийн зарчмыг хэрэглэдэг гэж болно.

    • 0
    2024-04-24T19:29:38+08:00

    Мерит гэж өнөөдрийн энэ байгаа тогтолцоо л доо. Хуучин цагт бол хүний яс үндэс, хүйс, анги давхарга, зиндаа, гэр бүлийн байдлыг харж томилгоо хийдэг байлаа.

Хариулт үлдээх