"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2023-11-17T19:27:49+08:00

    "ъ", "ь" хоёр "тэмдэг үсэг", харин цагаан толгойн бусад бүх үсэг "авиа үсэг". Авиа үсэг дуудагдахдаа чимээ гаргадаг бол тэмдэг үсэг дуудагддаггүй.

    Авиаг тоолохдоо хос /ай, эй, ой, уй, үй/ эгшиг болон урт /аа, ээ, ий, оо, уу, өө, үү/ эгшгийг нэг авиад тооцно. Ингэхдээ мэдээж "ъ", "ь" үсгүүд хасагдана. Жишээ нь, айл - 2 авиа, гэр - 3 авиа, аав - 2 авиа, хонь - 3 авиа.

    • 0
    2023-11-17T21:32:52+08:00

    "Авиа үсэг" гэсэн тодорхойлолт байхгүй. "Авиа", "үсэг" хоёр тус бүр өөр утгатай тул салгаж авч үзнэ. Авиа бол чихэнд сонсогдох амнаас гарч буй хийн урсгал бол үсэг нь авианы бичгэн тэмдэглэгээ. Авиа нь сонсогдоно, үсэг нь харагдана. Үгнээс тодорхой тооны авиа гарах ч тухайн үгийг бүтээхэд оролцсон үсгийн тоогоор авиа гарахгүй. Тиймээс дунд сургуулийн бага ангид авиаг "а", үсгийг "ү" гэж тэмдэглэн үгийн авиа, үсгийг тоолуулдаг. Жишээлбэл, "сургууль - 6а8ү"  гэсэн бол "сургууль гэдэг үг нь 6 авиатай, 8 үсэгтэй" гэж буй.

Хариулт үлдээх