"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-04-06T20:45:04+08:00

    Айлын гал голомтыг сахих (угсаа залгамжлах) зээ хүү. "Гал дээр гарсан зээ хүү" гэдэг. "Гал дээр гарах" гэдэг нь "галыг унтраалгүйгээр үргэлжлүүлэн асааж явах" хүн гэсэн санаа. "Гал" гэж энэ тохиолдолд удам судрыг хэлж байна. Удам судраа таслахгүй авч явах нь өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж монголчууд үздэг байв.

    Ингээд товчлол нь "галын зээ". Зээ гэж охин хүүхдийн, эгчийн, охин дүүгийн хүүхдүүдийг хэлдэг. Тэгэхээр уламжлал ёсоор хэрэв хүн удам залгах хүүгүй бол охиныхоо эсвэл эгчийнхээ, охин дүүгийнхээ бутач буюу эцэг нь тодорхойгүй эсвэл эцэг нь өөр эхнэртэй болсон хүүд оюуны болон биет өв, эд хөрөнгөө гэрээслэн үлдээдэг. Хүүг өвөө нь эсвэл нагац ах нь түүнийг хар нялхаас нь дэргэдээ байлгаж элдэв зүйлд зааж сурган хүмүүжлэх бөгөөд хүү цаашид тэдний овгийг зүүж явах юм.

Хариулт үлдээх