"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Либерализм ба ардчиллын ялгаа юу вэ?

Асуулт
  • 1
2 Хариулт •••
    • 0
    2024-01-23T23:11:25+08:00

    Либерализм бол олон ургалч үзэл, ардчилал бол олонхын засаглал.

    17-р зуунаас Англи нэлээд либералчлагдсан байсан боловч ардчилсан биш байв. Тэр үед «ардчилал» гэдгийг иргэд нь ойлгодоггүй байсан. Гэхдээ амьд явах эрхээс эхлэн үг хэлэх, өмчлөх, сурах, шашин шүтэх болон эс шүтэх эрхээ олж авсан байв. Өөрөөр хэлбэл төр засгаа шүүмжлэх эрхтэй байсан ч олигархууд (хөрөнгөтөн, язгууртан) улс орныг удирдсан хэвээр байлаа. Дараа нь мэдээж ардчилагдсан. Тэр нь бусад улс орнуудад халдварласан. Ардчилагдах гэдэг нь төрийн эрх мэдлийг (цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллага, төрийн сан хөмрөг, бүгдийг) ард түмэн гартаа авна гэсэн үг. Гэхдээ баруун Европ хувьсгалыг зөвшилцөх замаар хийсэн (зарим нь үүнийг "хөрөнгөтний ардчилал" гэж нэрлэдэг) бол Орос арай "хэтрүүлчихсэн" нь "пролетари (ажилчин ангийн) ардчилал" байв.

    Монголын хувьд Ардын хувьсгалаар гарч ирсэн төр (1921 оны) бол бас ардчилсан төр. Гэхдээ Зөвлөлтийн засаг шиг бас либерал байгаагүй. Ард түмний олонхын шийдвэр үргэлж зөв гэдэг зарчмыг барьж байв. Өөрөөр хэлбэл ард түмэн гэж нийгмийн жин дарах хувь, хувьсгалаас өмнө баячуудад (ноёд, лам хуврагуудад) дарлагдаж байсан жирийн иргэд. Тэд "улсынхаа баялагийг захиран зарцуулах эрхээ тэмцэн олж авч" засгийн газраа байгуулан түүнийгээ «Ардын төр засаг», харин намынхаа их хурлыг «Ардын төлөөлөгчид» гэж нэрлэсэн. Ингээд ард түмний нэрийг барин хувь хүмүүсийн эрхийг зөрчдөг болсон. Дараа нь мэдээж 1990 оны "Ардчилсан хувьсгал"-аар (либерал ардчилсан хувьсгалаар) энэ алдаагаа зассан. Тэгэхээр либерализмгүй ардчилал бол ардчилал биш болж таарч байна.

    • 0
    2024-01-25T23:04:22+08:00

    Хоёр төрлийн либерализм бий. Сонгодог буюу уламжлалт, модерн буюу орчин цагийн либерализм.

    Сонгодог либерализм бол либертарианизмын өнөө цагийн шинэчлэгдсэн нэр бөгөөд "laissez faire" (францаар "болох ёстой зүйл болдгоороо болог" (эсвэл "төр нь бүү оролцог") гэсэн Францаас импортлогдон орж ирсэн Америкийн улс төрд ашиглагдах болсон хуучин нэр томъёо), өөрөөр хэлбэл бидний нэрлэж заншсан өнөөх "зэрлэг капитализм" юм. Сонгодог либерализм нь анх Америкт нэвтрэхдээ хүн бүрийг ижил гараанаас тэгш боломжоор хангах зорилготой байсан боловч хэрэгжих хугацаандаа нийгэмд давхраажилт бий болгосон гэдэг. Удам дамжсан хөрөнгөтөн гэр бүлүүд төрж төрд нөлөөлж эхэлсэн. Үүнийг засах шаардлагатай гэж үзсэн шинэ либерализм төрсөн нь "орчин цагийн либерализм" юм.

    Шинэ либерализм нь эдийн засаг, бизнест төрийн оролцоо заавал байх ёстой гэх ба эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үнэ төлбөргүй болох ёстой гэдэг. Энэ нь нэг талаараа социал-демократтай төстэй боловч нөгөө талаараа либерализмын суурь зарчим болох хувь хүний эрх, эрх чөлөөг төрийн хамгаалалтад авдаг.

    Ардчиллын тухайд бол маш энгийн. Иргэд хэнээр удирдуулахаа өөрсдийнхөө дотроос өөрсдөө сонгож гаргана.

Хариулт үлдээх