"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Нар жаргахад яагаад тэнгэрийн хаяа улайдаг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 1
    2021-11-26T21:58:18+08:00

    Энгийн тайлбар: Нарны гэрэл бидний байгаа газарт ташуу тусаж агаар мандлыг нэвтлэхийн тулд илүү их зай туулдаг учраас долгион нь саармагжиж давтамж нь багассаны улмаас гэрэл нь улаан шаргал болж байгаа. Дээр нь агаар мандлын молекулууд гэрлийг бие бие рүүгээ ойлгосоор тэнгэрийн хаяаг улаан, шаргал, хөх ягаан болгодог. Шалтгаан нь мэдээж гэрэл цагаан мэт боловч өөртөө солонгын долоон өнгийг агуулж байдаг. Тийм учраас уулгүй тал, говийн жаргах нар илүү гүн улаан туяатай.

    Дашрамд, мандаж буй нар, жаргаж буй нар угтаа нэг үзэгдэл юм. Өглөөний нар илүү хурц харагддаг нь бидний нүд харанхуйд дассантай холбоотой.

Хариулт үлдээх