"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-31T21:37:58+08:00

    Энэ талаар өмнө бодож байгаагүй учраас санахгүй байна. Гэхдээ би өөрийгөө азгүй гэж бодохгүй. Ер нь би азад итгэдэггүй. Ямарваа нэгэн юмыг хийхдээ би азыг төлөвлөгөөнөөсөө хасдаг. Харин өнгөрсөн хойно харахад аз их бага хэмжээгээр байсан шиг байдаг юм. Гэхдээ азад юуг ч даатган орхиж болохгүй гэдгийг бол сайн ойлгосон. Амьдрал бол мөрийтэй тоглоом биш юм байна лээ. Бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу явах ёстой бололтой. Хэрэв төлөвлөгөөнөөс гажвал нөхцөл байдал таны хяналтаас гарна. Тэгснээр азад найдах үлдэнэ. Гэтэл аз хэр найдвартай эд билээ? Хэрэв азад найдах ёстой бол нүд, хөл, гар, тархины хэрэг байхгүй. Харин боломж бол өөр зүйл. Боломжийг алдах нь утгагүй хэрэг. Идэвхтэй амьдралтай хүмүүст боломжууд олон тохиолддог. Тэдгээр боломжуудыг ашиглаад явах нь өөрөө амьдрал юм.

Хариулт үлдээх