"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хоёр гараараа шувуу шиг дэвэн нисэх гээд оролдож байна гэж зүүдлэх ямар утгатай вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2022-01-07T19:21:09+08:00

    Нисэх гэж оролдоод чадахгүй байх, эсвэл нам дор нисээд буцаад газардах нь ямар нэгэн том зорилт, хүсэл эрмэлзэл, мөрөөдөлдөө хүрэх гэсэн уйгагүй их хичээл зүтгэл нь талаар болж буй тухай юм. Амьдралаа сайн тал руу нь (ялангуяа санхүүгийн тал дээр) өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйлийг барьж аваад цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулаад үр дүнд хүрч чадахгүй байх бөгөөд итгэл найдвараа ерөнхийдөө алдаж эхэлсэн байх.

    Зүүдийг тайлах зорилго бол цаашид яах ёстойгоо мэдэж авах байх. Тийм болохоор дээрх тохиолдолд хийж буй зүйлээ болиод арай өөр, илүү өөрт тохирсон зүйлийг олж авах, эсвэл өөртөө бодох цаг хугацаа олгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Хариулт үлдээх