"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Өндрөөс унаж зүүдлэх ямар утгатай вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 1
    2022-01-27T03:08:11+08:00

    Өндрөөс унаж байна гэж зүүдэлсэн бол тэр хүн хар дарсан байна гэсэн үг. Сайхан зүүд биш. Унаж байхдаа зуураад үлдэх зүйл хайн сарвалзсаар газарт хүрэхээс өмнө сэрсэн бол өөрийнхөө чадварт эргэлзсэн, хамгаалалтгүй болсон, ялагдсан, доромжлогдсон мэдрэмж. Хэн нэг нь түлхчихсэн эсвэл огт туслахгүй хээв нэг хараад зогсож байсан бол тусламж эрсэн байдал. Хэрэв эвлэрсэн янзтай тайван унасаар газарт хүрээд сэрэхгүй үргэлжлүүлэн зүүдэлсэн бол бэрхээлийг давах зориг зүрх, хүч чадал танд байна. Харин агшин зуур унах мэдрэмж гэнэт төрөн хүчтэй ухасхийн цочин сэрсэн бол тэр зүүд биш харин аль нэг юмны эвийг олох гээд чадахгүй байгаагаас үүдсэн түр зуурын мэдрэлийн ядаргаа байж болно.

    • 0
    2022-01-27T04:31:23+08:00

    Шинжлэх ухаан тайлбараар бол дөнгөж зүүрмэглэж эхлэх үед унаж байгаа мэт болж цочдог нь хүн гүн нойронд автаж эхлэх үед тархи нь амрахын тулд биеийн мэдрэлийн эсүүдээс холбоогоо тасалдаг. Өөрөөр хэлбэл хагас дутуу сэрвэл хүн хөл, гараа удирдаж чадахгүй болно гэсэн үг. Энэ үед зарим тохиолдолд нуруу нугасны мэдрэлийн эсүүд эсэргүүцэл үзүүлдэг бөгөөд түүнээс үүдэн хүнд ойчих мэдрэмж төрж бүрэн сэрдэг аж. Энэ нь мэдээж зүүд биш. Харин хаднаас, байшингаас унаж байна гэж бүр зүүдэлсэн бол өөр асуудал байх.

Хариулт үлдээх