"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-01-04T17:28:36+08:00

    Албан ёсны яг таг нарийн тогтоосон хэмжээ байдаггүй. Гэхдээ ОУХБХ (FIFA) талбайн хэмжээний тохиромжтой дээд болон доод хязгаарыг танилцуулсан нь 90-120 x 45-90 метр гэсэн байв. Харин Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талбайг 100-110 м x 64-75 метр байх ёстой гэжээ. Үүний хажуугаар бас зөвлөмж гаргасан нь 105 x 68 метр гэдэг ба дэлхийн ихэнх нэр цуутай томоохон стандионууд энэ зөвлөмжийг дагадаг аж. Тухайлбал:

    Camp Nou - Испани /талбайн хэмжээ: 105 x 68 м/

    Old Trafford - Англи /талбайн хэмжээ: 105 x 68 м/

    Allianz Arena - Герман /талбайн хэмжээ: 105 x 68 м/

    Maracanã - Бразил /талбайн хэмжээ: 105 x 68 м/

    Stamford Bridge - Англи /талбайн хэмжээ: 103 x 67 м/

    Anfield - Англи /талбайн хэмжээ: 101 x 68 м/

Хариулт үлдээх