"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2022-02-14T12:45:29+08:00

    Зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн юмыг (өөрийгөө эсвэл өрөөл бусдыг) ялах хэрэгтэй болдог доо. Хэрэв хүн өөрөө өөртөө саад учруулах ямар нэгэн дутагдалтай бол тэрийгээ засах ёстой болно. Засах биш юм үнэндээ, устгах юм. Өөртэйгээ тулалдаж ялах тухай учраас өөрийнхөө нэгээхэн хэсэг болох өөртэй нь сөргөөцөлдөн буй нөгөө доторх хүнээ алж хаяна гэсэн үг. Тэгж байж л нэг талдаа гарна.

    Ингээд өөрийгөө ялан дийлсэн хүн хүчирхэг болдог. Тэгсэн хүн сүрлэг бөгөөд хүндлэх сэтгэл төрүүлнэ.

    • 0
    2022-02-11T23:36:53+08:00

    Хүн төрөлхтөн сармагчингаас хүн болж хувьсан өөрчлөгдсөн шалтгаан бол өөрийгөө ялан дийлсэнд байдаг. Өөрийгөө ялан дийлэх гэдэг нь хэн ч албадаагүй байхад хүссэн зүйлээ хийхгүй байх эсвэл хүсээгүй зүйлээ хийхийг хэлнэ. Өөрийгөө дайчлах эсвэл шунал, хүсэл тачаалаас сэтгэлээ татаж авах. Бидэнд хийж болохгүй зүйл гэж маш их бий, түүнчлэн хийхгүй байж болохгүй зүйл гэж маш их бий. Энэ бол үүрэг, хариуцлага. Хүн бол төрөхөөс дутагдал ихтэй, сул дорой амьтан. Нийгэмд тодорхой байр суурь эзлэн бусдын хүндлэлийг хүлээн хүний ёсоор амьдрахын тулд өөрийгөө ялан дийлж чаддаг байх ёстой. Ингэж л хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг бие хүн бий болно.

Хариулт үлдээх