"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-02-09T00:28:22+08:00

    ДНБ буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг яаж хэмждэг вэ гэдэг асуулт байдаг. Тэгвэл цэгцтэй тайлбарлахын тулд CNBC агентлагын мэдээнээс санаа авлаа. ДНБ-ийг гаргахдаа хэд хэдэн үзүүлэлтийг нэгтгэдэг. Тодруулбал тухайн улсын иргэдийн бараа, үйлчилгээнд зарцуулсан мөнгө (дэлгүүрээс бараа авах, хоолны газраар үйлчлүүлэх, үсээ засуулах гэх мэт) + компаниудын хөрөнгө оруулалт (арилжааны банкаас зээл авч үйл ажиллагаа явуулах, тэр дундаа орон сууц барих, хүнсний ногоо тарих гэх мэт (мэдээж их хэмжээний худалдан авалт хийж хүмүүсийг цалинжуулна)) + Засгийн газрын төсөв (цэрэг, цагдаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг тэгээд элдэв хөтөлбөрүүд) + экспорт импортын харьцаа (импороос экспортыг хасна). Харин нэг хүнд ногдох ДНБ-ийг гаргах их энгийн. Зүгээр тухайн жилийн (хэрэв жилээр бол (эсвэл хагас жилээр)) ДНБ-ний хэмжээг хүн амд нь хуваагаад гаргана.

    • 0
    2022-02-09T15:36:20+08:00

    ДНБ-ийг хүн амын тоонд хуваахад нэг хүнд ногдох ДНБ гарна. Инфляцитай уялдуулах ёстой учраас ам.доллараар тооцохоос өөр аргагүй. Төр засаг нь ДНБ-ий хэмжээ, инфляцийн түвшинг харгалзан зах зээл рүүгээ мөнгө хэвлэж нийлүүлэн эдийн засгаа тэтгэнэ. ДНБ гэж ер нь бол эдийн засгийн хүчин чадал. Эдийн засаг нь хэдий чинээ хүчирхэг байна тэр улс төдий чинээ дэлхийд нэр нөлөөтэй. Гэхдээ нэг хүнд ногдох хэмжээ бага бол иргэд нь ядуу гэсэн үг. Жишээ нь Бразил, Энэхтхэг зэрэг улсууд дээгүүр жагсах том эдийн засагтай (ДНБ-тэй) боловч хүн амынх нь ихэнх хэсэг ядуу юм.

Хариулт үлдээх