"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-01-02T19:29:32+08:00

    Танд ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх мөнгө бий, гэхдээ та менежмент гэж юу болохыг огт мэддэггүй бол та сайн менежер авч ажиллуулахад л болно. Менежер үлдсэн бүх ажлыг хийчихнэ. Харин нэгэнт ажил эхэлсэн хойно та менежерийн ажилд хутгалдан орж болохгүй. Хэрэв та оролцвол та ажилд зөвхөн саад болно. Барилгын ажлаар жишээ болговол:

    Менежер ажлаа багаа бүрдүүлэхээс эхэлнэ. Зураг төслийн, инженерийн, материал болон техник тоног төхөөрөмж, аюулгүй байдал, хамгаалалт, хүний нөөц, санхүү хариуцах хүмүүсээр бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл архитектор барилгын зураг төсөл гаргана, инженер чанарт хяналт тавина, нярав тооллого хийнэ, ХАБ-ын мэргэжилтэн дүрэм таницуулж мөрдүүлнэ, нягтлан зардлыг хариуцна, хүний нөөц чадварлаг ажиллах хүчээр хангана, хамгаалалтын алба хулгай зөрчлөөс сэргийлнэ. Ингээд ажил эхэлнэ. Менежер гэж үнэндээ Монголоор гүйцэтгэх захирал. Гүйцэтгэх захирал зөвхөн багтайгаа харьцана.

    Менежментийн тодорхойлолт: "Нөөц боломжийг үр ашигтай, үр дүнтэй ашиглан тавьсан зорилго, зорилтдоо хүрэхийн тулд хүмүүсийг нэгтгэх үйл ажиллагаа. " Гэхдээ энэ нь хүн болгонтой тулж харьцах тухай биш юм.

Хариулт үлдээх