"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Экспрессионизм гэж юу вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2024-02-24T21:16:57+08:00

    20-р зууны эхээр, ялангуяа дэлхийн 1-р дайны дараах Европын хүн амын дундах сэтгэл зүйн хямралын нөлөөгөөр бий болсон «модернист» үзлийн нэвтрүүлсэн урлагийн нэгэн төрөл. Дуу, хөгжим, бүжиг, жүжиг, зураг, архитектур, уран зохиолд байр сууриа эзэлсэн. Зорилго нь (лат. expressio, «илэрхийлэх») урлагаар дамжуулан гэхдээ бодит байдлыг дүрслэх бус харин сэтгэл санааны төлөв байдлыг илэрхийлэх болон сэтгэмж, абстракт төсөөллийг бусадтай хуваалцах, арга нь үгээр шууд илэрхийлэгдэхгүй санаа, мэдрэмжийг дүрс, өнгө, хөдөлгөөн, дуу чимээ рүү хөрвүүлэн эсвэл тэдгээрийг хооронд нь нөхцөлдүүлэн, тогтсон хэм хэмжээг баримтлахгүйгээр бусдад хүргэхийг эрмэлзэх юм.

Хариулт үлдээх