"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Муу хүний дуу чанга гэж юу гэсэн үг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-02T18:26:47+08:00

    Үнэндээ чанга ярьдаг гэсэн үг биш л дээ. Хуучин Монгол хэлэнд чанга ярих гэж сонсохоос дургүй хүрэм зүйл ярихыг хэлдэг. Тэр нь дууны хүч их гэсэн утга илэрхийлэхгүй. Харин дууны хүч их бол "өндөр дуугаар ярих" гэсэн өөр тохирсон үг бий. Тэгэхээр муу хүн өндөр дуугаар ярьдаггүй байх нь. Биеэ магтдаг эсвэл бусдыг доош хийх ч юмуу, шалиг завхай  үг гээд ямартай ч бусдыг залхаасан зүйл ярьдаг хүнийг хэлдэг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр анзаарсан бол бидний эргэн тойронд, манай улстөрчид, сэтгүүлчид, Facebook-ийн инфлюенсерүүд дотор дуу нь өндөр биш ч (бүр намуун зөөлөн дуутай ч байж болно) Муу хүний дуу чанга гэсэн энэ зүйр үгэнд тохирох нөхдүүд мэр сэр ажиглагдана.

Хариулт үлдээх