"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг гэж ямар утга илэрхийлэх вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2022-01-09T23:20:19+08:00

    Монголын нууц товчоо 104-р бүлэгт гардаг. Доор нийтлэв. Ах захтай байг гэсэн утга илэрхийлж байна. Зохиолч Ц.Дамдинсүрэн орчин цагийн монгол хэлэнд ингэж буулгаж байжээ.

    104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдий минь аварч өгнө үү гэж ирэв” гэвэл, ван хан Тоорил хариу өгүүлрүүн: “Би ноднин жил чамд хэлсэн биш үү. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч өгсөн тухайд би ингэж хэлсэн билээ:

    “Булган дахын чинь хариуд

    Бутарсан улсы чинь

    Бөөгнөрүүлж өгье

    Хар булган дахын чинь хариуд

    Хагацсан улсы чинь

    Хамтатгаж өгье.

    Цэрээ цээжинд байлга

    Бөөрөө бөгсөнд байлга

    (Ах захтай байг)”

    гэж хэлсэн билээ.

    Одоо, тэр үгэндээ хүрч,

    Булган дахын чинь хариуд

    Бүгд мэргэдийг

    Бүрэлгэн довтолж

    Бөртэ үжинийг чинь

    Буцааж өгье.

    Хар булган дахын чинь хариуд

    Хамаг мэргидийг

    Хамх цохиж

    Хатан Бөртий чинв

    Хариулж авчиръя.

    Чи Жамуха дүүд хэл өг. Жамуха дүү Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоёр түмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч зүүн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай” гэв.

Хариулт үлдээх