"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Нөхөр нь эхнэрээсээ илүү өндөр цалинтай байх ёстой юу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2022-05-05T00:03:27+08:00

    Мэдээжийн асуудал. Эр нөхөр оромж барьж ан хийдэг, тэгэх ч ёстой. Эхнэр нь хоол хийж гэрээ цэвэрлэж хүүхдээ харах ёстой. Үүнийг бүгд л мэддэг. Энэ бол уламжлал. Гэтэл өнөөдөр эр эмгүй ажил хийдэг болсон цаг. Яагаад тийм болсон, сөрөг тал нь юу болох тухай энэ нийтлэлээс олж уншаарай. Бид хүйсийн тэгш байдлыг ярьдаг боловч тэр нь хэзээ ч хэрэгждэггүй. Яагаад гэвэл тэр угаасаа боломжгүй учраас. Харин гэр бүл тогтвортой байхын тулд нөхөр нь эхнэрээсээ илүү өндөр цалин авч байх ёстой гэдгийг хэлэхээсээ бүгд ичдэг. Яагаад гэвэл эхнэрүүд нь илүү өндөр цалин авч байгаа учраас тэр. Зарим нь бүр хүүхдээ хараад үлдэж байна, эхнэр нь ажлаасаа ирэхэд нь хоол хийж өгч байна, шал угааж, хөлийг нь угааж өгч байна. Яагаад болохгүй гэж хэлэх байх, гэхдээ болохгүй. Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ёс заншил, уламжлалаа хэзээ ч мартаж болохгүй. Мартвал Монгол улс мөхнө. Аль нэг том гүрний хараат болохоос айхаас илүүтэй монголоо алдахаас айх ёстой.

    Үйлдвэржилт явагдсанаас хойш улс орнуудад нэгэн асуудал босож ирсэн. Үүнийг тухайн үеийн төр засгууд болон ажил олгогчид сэтгэл хөөрөл буюу рефлексээрээ шийдсэн нь дараа нь феминист хөдөлгөөн үүсэхэд нөлөөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн цалинг эрчүүдийнхээс багаар тогтоосноос үүдэн социал демократ болон үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Ингээд эрчүүд ажлын байраа эмэгтэйчүүдэд алдсан байдаг (ялангуяа эмэгтэйчүүдийн хийж чадах ажлуудаа). Үр дүнд нь хар бор ажил хийдэг олон эрчүүд амжилттай яваа компанид ажилладаг эхнэрээсээ бага цалин авдаг болсон. Гол нь эхнэрүүд үүнийг ойлгодоггүйд учир байдаг. Тэд бодохдоо эр нөхрөөсөө илүү гарсан гэж боддог. Үүн дээр жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль нэмэгдээд эрчүүд сэтгэл зүйн гүн дарамтанд амьдарч байна.

    Миний хэлэх гээд байгаа зүйл бол төр засаг бодлоготойгоор нөхрүүдийг дэмжих ёстой гэж. Халамж биш, хөвгүүдийн боловсролыг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай хүчирхэг эрчүүдийг бий болгох, ажлын байр гаргаж өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хариулт үлдээх