"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2023-10-18T21:00:54+08:00

    Төгс дугуй дүрсийн төв цэгээс ирмэг хүртэлх зайг радиус гэдэг бол түүний нэг ирмэгээс нөгөө талын ирмэг хүртэлх зайг диаметр, харин тойргийн нийт уртыг периметр гэнэ. Периметр нь диаметрээс ойролцоогоор 3.14159 дахин урт байна. Жишээ нь диаметр нь 1 см бол периметр нь 3.14159 см болно, хэрэв диаметр нь 3 см бол периметр нь 9.42477 см гэх мэт. Томъёо нь P = π * d буюу периметр = 3.14159 * диаметр.

    Гурвалжин, дөрвөлжин болон бусад олон өнцөгт дүрсүүдийн гадаргуугийн нийт уртыг мөн адил периметр гэнэ. Гурвалжны периметр бол ердөө л тэгш талуудынх нь нийлбэр. Дөрвөлжингийн периметрийг мөн ижил аргаар бодно.

Хариулт үлдээх