"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 7
    2023-11-01T17:46:46+08:00

    Потенциал (лат. potentia - хүчин чадал, бололцоо). Аливааг гүйцэтгэхэд шаардагдах хэмжээний нөөц боломж, хүч чадлыг тухайн зүйл, хүн, амьтан өөртөө агуулах. Жишээ нь эрчим хүчний потенциал, оюуны потенциал, эдийн засгийн потенциал, аюулын потенциал гэх мэт. Өргөн утгаараа бол биелээгүй ч биелэх боломжтой тэр нөхцөл байдал.  Потенциал шавхагдаж болно, мөн цаг хугацааны явцад үр нөлөөгөө алдаж болно.

    Философид (Аристотель) "боломж ба бодит байдлын зарчим" гэж байдаг. Хэрэв аятай таатай төлөв бүрдвэл боломж нь бодит байдал болон хувирдаг ба тухайн үйл явц нэгэнт эхэлсэн бол тэр ханатлаа үргэлжлэх хандлагатай. Мөн магадлал хэт өндөр бол биелэх нь гарцаагүй болно. Ертөнцийн бүх үзэгдэл нь боломж ба бодит байдлын үр дүнд явагддаг ба бодит байдал нь боломжийг бий болгож, харин боломж нь бодит байдлыг үүсгэдэг гэх.

    • -3
    2023-11-10T22:24:16+08:00

    Хөдөлгөөнгүй биед агуулагдана.

Хариулт үлдээх