"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2023-11-29T21:15:12+08:00

    Бороо орохоос өмнө агаарын даралт буурдаг. Тэгснээр хүний биеийн эд эсүүд тэлдэг. Тэлсэн эд эсүүд өөр хоорондоо шахцалдан өвдөлт үүсгэдэг.

    Ялангуяа ахимаг насны хүмүүсийн үе мөчний мөгөөрсөн эд элэгдэж мэдрэлийн зарим эсүүд ил гарсан байдаг бол үе мөчний үрэвсэлтэй хүмүүсийн мөгөөрсөн эд бактерийн дайралтад өртсөөр мөн элэгддэг тул агаарын даралтыг илүү их мэдэрдэг.

    Түүнчлэн бороо орохоос өмнө агаарын температур огцом буурснаар үе мөчний шингэн өтгөрдөг. Хэрэв хөдөлгөөнгүй удаан суувал улам өтгөрөх ба дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй байвал буцаад хэвийн болно.

    • 0
    2023-11-29T21:22:31+08:00

    Агаар нь хүчилтөрөгчөөр дүүрэн. Хүчилтөрөгчийг устай зүйрлэвэл бид далайн ёроолд амьдардаг гэсэн үг. Далайн ёроолд даралт өндөр байдаг бөгөөд тэнд амьдардаг нялцгай биетүүд дээшээ сэлэхээс зайлсхийдэг нь хэрэв тэгвэл бие нь тэлж үхэлд хүргэх учраас юм. Газрын гадаргуу дээр амьдардаг бид хэрэв хэт өндөрт гарвал бас ялгаагүй биед тэлэлт явагдаж бие дахь шингэнүүд гадагшилж, махбод томорч хийлсэн шаар шиг болно. Тиймээс бага зэргийн агаарын даралтын өөрчлөлт бидний бие организмд нөлөөлөх нь аргагүй.

Хариулт үлдээх