"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хорт хавдар яагаад үүсдэг вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2023-10-20T19:32:25+08:00

    Хүний бие эсүүдээс бүрддэг. Эс болгон дотроо ДНХ агуулдаг. ДНХ бүр генетикийн кодтой. Генетикийн кодыг агуулсан тэр хэсгийг ген гэнэ.

    Зарим эсүүдийн ДНХ дахь ген мутацлагдан буруу ажиллаж алдаа гаргаж эхэлдэг. Тэгснээр тэдгээр эсүүд хяналтгүй өсөн бөөгнөрч хавдар бий болдог. Буруу кодчлогдсон генийг агуулсан эсүүдийг хавдрын эсүүд гэдэг. Тэд томорч эрхтнүүдийг дарж үйл ажиллагаанд саад учруулж эхэлдэг. Тэдгээр хавдруудаас зарим эсүүд нь салж цусаар дамжин биеийн бусад хэсэгт очин наалдаж тэндээ өсөн үржин томордог. Идсэн хоол хүнсээр тэжээгдэн хүнийг турааж эцээдэг.

    3 төрлийн хавдар үүсгэгч ген байдаг нь эс төлжүүлэгч (протоонкоген), эсийн тоо хэмжээг хянагч (онкоген дарангуйлагч ген), гэмтсэн генүүдийг засварлах үүрэгтэй ген. Тэд мутацлагдахаас өмнө хэвийн үйл ажиллагаатай байгаад гэнэт хавдар үүсгэгч ген болон хувирч эсүүдийг тоо томшгүй хэмжээгээр үйлдвэрлэж эхэлдэг. Эрүүл эсүүд тодорхой хугацаанд амьдарч байгаад "хөгшрөн" үхдэг зарим нь чанарын шаардлага хангахаа больж "гологдон" усгагдаж оронд нь ижил үүрэг хүлээсэн (програмчлагдсан) шинэ эс төрдөг бол хавдрын эсүүд үхэхгүй бөгөөд зогсолтгүй үрждэг.

    Чихрийн шижинг, астма, зүрх судасны өвчин (даралт нэмэгдэх), харшил (тоос, ургамал, нохой, муурны харшил), таргалалт мөн генийн өвчин.

    Хорт хавдрын эмчилгээ нь тэдгээр хавдрын эсүүдийг устгах, хавдар болсон бол томрохоос нь өмнө устгах (агшиж алга болно), томорсон бол мэс заслын аргаар авч хаяна.

    Ген гадны хортой нөхцлөөс болж мутацлагдах, эсвэл удамших, эсвэл тохиолдлын шинжтэй. Хэрэв хоёр тамхичны тамхи татсан хугацаа, өдөрт татдаг тоо хэмжээ ижил тохиолдолд нэг нь уушигны хорт хавдраар нас барж нөгөөх нь эрүүл саруул амьдарч байгаа бол тамхины утаанд агуулах хорт хавдар үүсгэгч химийн бодисууд нь хүмүүсийн организмд харилцан адилгүй нөлөөлж байгаа хэрэг. Ойролцоогоор 10,000 тамхичны 1 нь хорт хавдартай болдог гэжээ. Гэхдээ уушигны хорт хавдраар өвчлөгсдийн 80% нь тамхичид байдаг гэнэ. Дээр нь тамхи татдаггүй хүн ч уушигны хорт хавдраар өвчлөх тохиолдол байдаг гэхээр зөвхөн тамхинаас шалтгаалдаггүй болж таарч байна. Тэгвэл юунаас болдог вэ? Дархлаа муудсанаас уу?

    Үнэхээр ч цусны цагаан эсүүд хорт хавдрын эсүүдийг устгаж байдаг аж. Гэвч заримдаа тэднийг устгаж бардаггүй. Зарим тохиолдолд хүн хорт хавдар туссанаа мэдэхгүй явсаар бүрэн эдгэрчихдэг байна. Биед хорт хавдрын эсүүд төрөөд удалгүй дархлааны системд ялагдан устаж алга болдог гэсэн үг. Тэр байтугай хавдар (жишээ нь элгэнд) бий болоод өөрөө шимэгдэж алга болдог гэнэ. Тийм болохоор дархлаагаа сайн байлгах хэрэгтэй юм байна.

    • 0
    2023-10-21T15:11:42+08:00

    Эртний Грекийн МЭӨ 3000 оны "Папирус" сударт хорт хавдрын тухай дурдсан байдаг. Эртний Египтийн археологийн олдвороор ясны хорт хавдартай хүний булш олдож байв. Түүнчлэн занданшуулсан шарилаас гэдэсний хавдрын, хүрэл зэвсгийн үеийн эмэгтэйн гавлаас тархины хавдрын эс илрүүлж байжээ. Тэр байтугай үлэг гүрвэлийн ясанд хорт хавдрын ул мөр байсан байна.

    Эртний египтүүд хорт хавдрыг элдэв аргаар эмчлэх (эмнэх) гэж оролддог байжээ. Жишээ нь хөхний хорт хавдрыг тайрч хаях, ходоодны хорт хавдарт чанасан арвай болон нандин чавганы бэлдмэл, умайн хорт хавдарт гахайн тархи хэрэглэдэг байсан гэнэ. Үүнээс үзвэл хорт хавдар үйлдвэржилтийг дагасан өвчин биш аж.

Хариулт үлдээх