"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-10-21T12:57:46+08:00

    Хязгааргүй учраас таслан зогсоох шаардлагатай. Хязгаарлах ёстой. Мэдээж шийтгэл болон урамшууллын арга хэрэглэнэ. Ингээд эмх цэгц, дэг журам гэдэг зүйл яригдана. Тэнэглэл гэж эмх цэгц, дэг журам зөрчихийг хэлж байгаа юм. Харин эмх цэгц, дэг журам бол бүх зүйл. Түүнгүйгээр амьдрал нэг алхам ч урагшлахгүй. Өөрөөр хэлбэл хүн эсвэл юмс хүссэн ч эс хүссэн тогтоосон тэр хязгаараас хэтрэхгүй байх ёстой.

    Угтаа бол хязгаарыг ухаалаг хүмүүс тогтоодог. Арай илүү амьдралын туршлагатайгаараа аав нь хүүдээ, ах нь дүүдээ хязгаар тогтоодог шиг юм. Нийгмийн удирдах түвшинд ухаалаг хүмүүс ажиллах ёстой шалтгаан энэ. Маш энгийнээр жишээ татаж тайлбарлая. Гэр орон нэгдүгээрт цэвэр цэмцгэр байх, хоёрдугаарт бүх зүйл байр байрандаа байх, гуравдугаарт тэнд амьдарч байгаа хүмүүс тодорхой дүрэм мөрдөх ёстой. Өөрсдийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж байгаа дүрэм. Амьдралаа хялбарчлах гэж оролдож байна. Гэртээ ямар нэг юм эрж хайсан айлуудыг мэднэ биз дээ. Тухайн юмаа хайж хичнээн цаг хугацаа алдаж байгаа билээ. Замбараагүй учраас юу нь хаана байгаа нь мэдэхгүй байгаа юм. Ямар ч дүрэм байхгүй, хэн ч дүрэм тогтоодоггүй, хэн ч мөрддөггүй, хэн нь ч хэндээ ч захирагддаггүй тийм айл. Энэ бол тэнэглэлийн тод жишээ. Цаашлаад томсгоод яривал гудамж, хороо, дүүрэг, хот, улс болоод явна.

    Бас нэг тэнэглэлийн тод жишээ бол хот төлөвлөлт дээр харагдана. Анхнаасаа буруу зохион байгуулснаас болж түгжирдэг. 15 минут явах газар 2 цаг зарцуулна. Цалгардсан байдалтай. Иргэд нь тайван бус. Сандарч тэвдсэн, бухимдсан хүмүүс. Тэнэглэлийн хор уршгийг амсаж байгаа нь энэ. Тэгвэл ямар байх ёстой гэж үү?

    Бүх зүйл дээд зэргийн цэвэр, цэмцгэр, өндөр зохион байгуулалттай, хариуцлага өндөр байх ёстой. Хот дээр жишээ нь маневр сайтай бүтэц, замын сүлжээтэй байх хэрэгтэй. Урт нарийн биш дугуй хэлбэртэй. Хотоо тойрсон хурдны замтай, тэндээсээ төв рүүгээ болон гадагшаа чиглэсэн урсгалтай. Хотын төв бол төрийн байгууллагууд болон том компаниудын оффисууд байрлах учиртай. Тэнд цэцэрлэгийн хүүхдүүд, сурагчид, оюутнууд, тэтгэврийн хөгшчүүд хийх зүйл байхгүй. Нийгмээ чирч яваа хэсгийн хөлд тээглэхээс хэтрэхгүй. Тийм болохоор өндөр хөгжилтэй орнуудын шинэ хотууд тэгж зохион байгуулагдсан байдаг. Хотын төвд хүүхэд байтугай оюутан харагдахгүй. Тийм учраас Улаанбаатар бол тэнэг хот. Хот тэнэг байна гэж юу байхав, иргэдийг нь хэлж байна. Улаанбаатар бол бид. Тэрнээс цутгасан бетонууд биш.

    • -1
    2021-10-20T22:59:47+08:00

    Байхгүй. Яагаад гэвэл хүн болгон тэнэг. Бүх юм тэнэг. Тэнэглэл бол сайхан зүйл. Ухаалаг зүйл амьдралыг тэсэхийн аргагүй уйтгартай болгодог. Тийм болохоор хүмүүс ухаалаг зүйлийг үзэн яддаг. Ухаалаг зүйл гэж юу вэ?

Хариулт үлдээх