"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Төр гэж юу вэ?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2021-11-30T17:29:43+08:00

    Төр бол сонгогдсон болон томилогдсон,  хуулийн дагуу эрх үүрэг нь нарийн зохицуулагдаж зохион байгуулагдсан эрх мэдэл бүхий хэсэг бүлэг хүмүүс юм. Би төрийг хүмүүс гэдэг утгаар нь хэлж байна л даа. Үйл ажиллагаа нь тогтвортой, тасралтгүй, уламжлалт бодлоготой байх, материал бааз, архив, түүх, мэдээллийн систем, удирдлагын бүтэц нь энэхүү байгууллагыг хүчирхэг байлгадаг юм. Төр бол нийгмийн бусад ямар ч байгууллагуудаас илүү эрх мэдэлтэй (гэхдээ эрх ямбатай биш).  Ардчилсан улсад төрийг иргэд өөрсдөө сонгож байгуулдаг. Байгуулагдсан төр нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Иргэд сайн дураараа захирагдаж татвар төлж хариуд нь үйлчилгээ авдаг.

    • 0
    2022-01-23T03:49:26+08:00

    Хуучин цагт төр гэж эрх мэдлийн төлөөх тэмцэл л байлаа. Ард түмэн тэрэнд нь чирэгдэн зовж байдаг. Төрт улсууд хоорондоо дайтдаг, иргэд хохирдог. Олон хэсэг болж хуваагдан тэмцэлдэж байгаад бусад улсын идэш болдог, мөн л олон нийт зовдог. Язгууртан, мяндагтнууд гэх хэсэг нөхөд улсын толгой дээр гарч аваад улсынхаа хамаг өнгөтэй өөдтэй болгоныг сорон мөлжиж байв. Дээгүүрээ тансаглаад л байдаг, доогуураа зүдрээд л байдаг. Төрийг эсэргүүцсэн болгоны толгойг авдаг. Ингэж мөн ч олон мянган жил явж ирсэн.

    Хүчирхэг төртэй байлаа гэе. Газар нутгаа томсгоод л байдаг, ард түмэн зовсоор л байдаг. Төрийнхөө төлөө бүхнээ зориулдаг, эхнэр хүүхэд нь өлсгөлөн, өөрөө элдэв тулаанд оролцож явсаар нэг их удалгүй алагдаад төгсдөг. Аль нэг улсын боол, хэл соёлын дайралтад орохыг хүсдэггүй байсан байх. Гэхдээ эмэгтэй хүн, зээр хоёр нутаггүй гэдэг шиг бүсгүйчүүдийн хувьд хэн нь ялж хэн нь ялагдах нь чухал байгаагүй. Тэд ердөө л амар тайван амьдралыг л хүсдэг байв. Мэдээж хэрэг хэн бүхний хүсдэг элбэг хангалуун амьдрал. Харин эрчүүдэд нэр хүнд, алдар гавъяа, байр суурь, эрхэмсэг байдал чухал. Одоо ч энэ байдал үргэлжилж буй.

    Гэхдээ сүүлийн 100 гаран эсвэл бүр нарийндаа бараг 300 жилийн өмнөөс цоо шинэ үзэл баримтлал, нийгмийн тогтолцооны онолууд төрөн гарсан. Коммунизм, демократизм, либерализм, прогрессивизм гэх мэт. Хуучны тэр туйлширсан эрчүүдийн бий болгосон анги давхаргат хамжлагат ёсыг халж бараг эмэгтэйчүүдийн оюун санаа дээр тулгуурлагдсан гэмээр хэвтээ тогтолцоо бүхий эрх тэгш, интернационал үзэл баримтлал хүчээ авч эхэлсэн. Ингээд олонхын масс илүү хүчтэй, харин төр цомхон чадварлаг байх ёстой, төрөө олон нийт байгуулж байх ёстой гэж. Төр гэдэг ойлголтыг орвонгоор нь эргүүлчихэж байгаа юм. Ижил төстэй ганц зүйл үлдсэн нь гэвэл төр гэдэг ерөнхий ойлголт болох хууль зохиох, түүнийг хэрэгжүүлэх, хянах, шүүн таслах нь хэвээр.

    Өнөөгийн ойлголтоор төр гэж юу вэ гэвэл иргэдийнхээ аюулгүй, тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх институци.

Хариулт үлдээх