"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хараал байдаг уу? Шинжлэх ухаанаар батлагдсан зүйл үү?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-08T19:09:40+08:00

    Шинжлэх ухаанаар батлагдаагүй. Хараал бол мухар сүсэг. 

    Хэрэв чи энэ тал дээр алинд нь итгэхээ мэдэхгүй эргэлзээд байвал хэн дуртай нь чамайг хараагаад мөн хараасан гэдгээ өөрт чинь тунхаглаад тэрнээс болж чиний ажил амьдрал бүтэхгүй хараагдсан мэт мэдрэмж төрөх болно. Тийм болохоор хараал гэдэг зүйлд итгэхээ бүр мөсөн болих хэрэгтэй. Энэ бол зүгээр сэтгэл санааны асуудал. Хэдий чинээ итгэнэ төдий чинээ хараагдах магадлал өндөр болно.

    Хүний сэтгэл зүй маш хүчтэй. Чамд муу зүйл тохиолдоно гээд нэг бөө хэлчихвэл чиний сэтгэлээс тэр хэлсэн үг нь гарахгүй байнга чамайг дагаж зовоох болно. Тэгснээр олон жил өнгөрөөд хэлсэн үг нь мартагдах хэдий ч ой санамжийн чинь мухарт үлдээд зүүдэнд чинь хааяа орж ирэх болно. Чи мартах гэж оролдоод мартаж чадахгүй. Шалтгаан нь чи мухар сүсэгт тодорхой хэмжээгээр итгэдэг учраас тэр. Мухар сүсэгт итгэхгүй байхын тулд чи өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрчлөгдөхийн тулд чамд мэдлэг, мэдээлэл хэрэгтэй. Боловсролоо дээшлүүлэхээс өөр арга байхгүй. Мэдлэг боловсрол чамайг элдэв хэрэггүй бодлуудаас ангижруулах болно. Тэгснээр чи хувь заяандаа эзэн болж хүссэн зүйлээ хийж түүнийхээ үр шимийг хүртэж амьдрана. Хувь заяагаа хэн нэгэнд даатгачихвал чиний амьдрал утгагүй болж хувирна. Тийм бол энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж явах ямар хэрэг байгаа юм.

    Нэгэнт бид хараал жатганд итгэдэг орчинд өсөж хүмүүжиж хүн болсон болохоор ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг зүйл үйлчилэхгүй. 100 хувь биш юм гэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Бид чинь итгэл, сэтгэл хоёртоо базуулсан сул дорой амьтад шүү дээ. Тийм болохоор үздэг хардаг гэх янз бүрийн нийгмийн шаар шавхруу болсон хүмүүсээс холхон явсан нь дээр. Яагаад би тэдэнд дургүй гэхээр тэдгээр хүмүүс бусдын хувь заяагаар зүгээр тоглочихдог юм. Мөнгө олох хэрэгсэл болгодог. Найдлага тээсэн хүмүүсээс бас мөнгө салгана. Хэрэв хараал хийдэг гэх хүмүүс байгаа бол хараал нь өөр дээр нь бууж байхыг хүсье.

    Харин ерөөл бол сайхан зүйл. Хүмүүс бие биенээ ойр ойрхон ерөөж байвал их зүгээр. Мэдээж ерөөх болгонд ерөөлөөр болоод байхгүй байх л даа. Гэхдээ монгол хүн амны бэлгээр гэдэг учраас өдөр тутам нэгнээ ерөөж байхад болохгүй зүйл байхгүй. Амжилт хүсье, сайн яваарай, сайхан амраарай гэх мэт.

Хариулт үлдээх