"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-10-22T15:23:00+08:00

    Энэтхэгийн бясалгал. Чакра гэж санскритаар (эртний Энэтхэг хэлээр) хүрд гэсэн үг. Хүнд тус болохоосоо илүү "ус" болж байдаг хэрэггүй 7 мэдрэмж (сэтгэл хөдлөл) байдаг гэнэ. Хэрэггүй бодлоосоо салах тухай (чакраг нээх гэдэг). Юу гэвэл, хүний бодлын 90 хувь нь хэрэггүй бодол байдаг аж. Тэдгээр бодлууд хүнийг аз жаргалгүй болгодог, тарчлаан зовоодог, анхаарлаа төвлөрүүлэн эрч хүчтэй амьдрахад саад тотгор болж байдаг гэж үздэг. Тэдгээрийг би доор товчхон жагсааж тайлбарлаад холбоотой чакрануудыг ард нь нэрлэв.

    Дурлах : Эд юмс, зан үйл, бусдад татагдах нь өөрийгөө бүтээхэд саад болох ба хэрэв өөрийгөө бүтээж чадахгүй бол та амьдралаа эмх цэгцэд оруулж чадахгүй. (Сахасрара) Оюун бодлын чакра.

    Төөрөгдөл: Ухамсар буюу гуравдагч нүдээ ашиглахгүй бол харанхуйд бүдэрч унахтай адил. Мэдлэгээ нэмэгдүүлж ном уншиж танин мэдэж байх хэрэгтэй юм. Үгүй бол нийгмээс тусгаарлагдана. (Ажна) Ухамсрын чакра.

    Худал хуурмаг: Бид худлаа ярьдаг. Тэр тусмаа өөрөө өөртөө. Өөрийгөө хуурах хэрэггүй. Үнэнтэй нөхөрлө. Үнэн таныг зөв шийдвэр гаргахад тусална. (Вишуддха) Дуу хоолойны чакра.

    Уй гашуу: Хайртай хүмүүс тань энэ ертөнцөөс явсан бол араас нь гашуудах хэрэггүй. Тэд алга болоогүй. Тэд таны сэтгэл зүрхэнд болон өөр аль нэг хэмжээст оршсоор байгаа. (Анахата) Хайрын чакра.

    Ичих мэдрэмж: Алдаа гаргах болгондоо ичих хэрэггүй. Хүн төгс биш, бүгд ичмээр байдалд орж байсан. Ач холбогдол өгөх хэрэггүй. (Вишуддха) Галын чакра.

    Харамсах сэтгэл: Аз жаргалыг мэдрэхэд саад болдог. Өнгөрсөн цагийн бүтэлгүй явдлаа үргэлж бодоод байж болохгүй. Тэгэхгүй бол та түүнийхээ барьцаанд орж оюун санаа булингартана. (Свадхистхана) Усны чакра.

    Айдас түгшүүр: Хүн зоригтой байж гэмээнэ ямар нэгэн үйлдэл хийдэг. Зориг байхгүй бол гэрээсээ ч толгойгоо цухуйлгаж зүрхлэхгүй. Та юунаас айдаг вэ? Айдсаасаа салах хэрэгтэй. (Муладхара) Газрын чакра.

Хариулт үлдээх