"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хөгжил гэж юу вэ? Юугаар хэмжих вэ?

Асуулт
  • 0
3 Хариулт •••
    • 1
    2023-11-18T02:52:18+08:00

    Хөгжил бол хүн амын амьдралын чанарын дээшлэлт юм. Тэгэхийн тулд эхлээд амьдрах орчноо сайжруулах ёстой болно. Харин амьдрах орчноо сайжруулахын тулд иргэдийн чадварыг сайжруулах хэрэгтэй болдог. Иргэдийн чадварыг сайжруулахын тулд боловсрол олгох шаардлагатай. Боловсрол олгохын тулд багш нарыг бэлдэх болно. Багш нарыг бэлдэхийн тулд сургалтын материалууд хэрэгтэй. Гэтэл сургалтын материалууд гэдэг бол амьдралын мэдлэг туршлага. Амьдралын мэдлэг туршлагыг тухайн нийгэм олон зуун жил эсвэл бүр олон мянган жилийн турш хуримтлуулдаг эсвэл үе дамжуулан уламжлуулан баяжуулдаг. Энэ бол түүх шастир, хэл соёл, ном зохиол, шашин сургааль, ёс заншил. Эдгээр нь хэл яриа, бичиг үсэг, эдлэл хэрэглэлээр дамжин шинэ үеийнхэнд очдог. Шинэ үеийнхэн цааш нь мөн үр хойч үедээ дамжуулах ба энэхүү үйл ажиллагааг боловсролын сургалтын систем гэнэ. Хэрэв тэдгээр сургалтын материалуудыг нь гадны халдан довтлогчид нэг мөр устгачихвал тэдгээрийг оюун санаандаа хадгалсан хүмүүс л үлдэнэ. Энэ бол маш том хохирол мөн ч гэлээ тэдгээр хүмүүс амьд байгаа цагт алдсан бүхнээ нөхөн сэргээх бүрэн чадвартай. Харин тэдгээр хүмүүс буюу сэхээтнүүдийг нь давхар устгачихвал тухайн нийгэм эргээд хөл дээрээ босож хэзээ ч чадахгүй. Яахав, тэр газраас ой санамжаа арчуулчихсан (тархиа форматуулчихсан) шинэ нийгэм бий болж болох ч өөрийн гэсэн амьдралын мэдлэг туршлагагүй учраас бусдыг дууриан хуулбарлахаас өөр замгүй болдог. Гаднаас сургалтын материал, багш мэргэжилтнүүдийг урьж авчран хамаг амьдралаа заалгах хэрэгтэй болдог. Хэрхэн амьдрах, эхнэр нөхөр хэрхэн гэр бүл зохиох, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, байшин хэрхэн барих гээд бүх юмаа заалгаж эхэлнэ. Өөрийн гэсэн хөгжлийн гарцыг тэд хайгаад олохгүй. Яагаад гэвэл өнгөрсөн цаг хугацааа нь байхгүй учраас тэр. Өнгөрснөө санахгүй бол хүн ирээдүйд юу хийхээ мэдэхгүй.

    Технологи бол хөгжил биш. Жишээ нь гар утас, хурдны зам, интернэт, метро, шилэн барилгууд гэх мэт. Тэд ердөө амьдралын чанарыг дээшлүүлэхэд ашиглагдаж буй бүтээлүүд. Хөгжлийн цаад мөн чанарыг нь ойлгохгүйгээр тэдгээр технологиудыг ашиглах нь "илжгэнд зангиа зүүлгэхтэй" адил. Яагаад бид ганган хээнцэр хэрнээ "мунхаг" байдаг гэхээр бидэнд суурь боловсрол үнэндээ байхгүй. Бидэнд заадаггүй учраас тэр. Учир нь бид түүхийн ой санамжаа алдчихсан юм.

    • 0
    2021-10-06T03:13:01+08:00

    Эрүүл мэндийн салбарын хөгжлөөр хэмждэг юм байна лээ, ер нь бол (тайван цагт). Эрүүл мэнд, аюулгүй орчин бол хүний наад захын хэрэгцээ, нэн тэргүүнд тавигддаг зүйл учраас тэр л дээ. Хөгжөөгүй орны эмнэлэг боловсон хүчин, материал бааз, эм, тариа, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дутагдалтай. Дээр нь дундаж наслалт бага, эх үрийн эндэгдэл өндөр.

    Тэгэхээр хөгжил гэдэг бол улс орныг бараг бүхэлд нь аалзны тор мэт хэрсэн авто зам, төмөр замын сүлжээ, чихэлдсэн тэнгэр баганадсан шилэн барилгууд биш юм. Хүн амын тоо ч үүнд хамаагүй. Гол нь аз жаргалын индекс. 100 мянган хүн амтай улс өндөр хөгжилтэй улсын тоонд орж болно гэсэн үг.

    Гэхдээ бас нэг юм байдаг нь хүний хөгжил. Энэ жаахан эвгүй сонсогддог болохоор олон улсын түвшинд албан ёсоор яригддаггүй юм. Үнэндээ чиний асуултын хариулт мөн л өө. Энэ боловсролын тухай биш. Зүгээр тухайн улсын иргэд дэлхийд хэр үнэлэгддэг вэ гэдэг асуудал. Дээр миний хэлснээр 100 мянган хүн амтай улс дэлхийд нэр хүндтэй болж болно гэж би боддог. Дэлхийд танигдах тухай биш олон улсын байгууллагуудын удирдах түвшний хүмүүсийн хүрээнд тухайн улсын иргэн гэдгээрээ хүндлэгдэх тухай. Асар их байгалийн баялагаа экспортолж хуримтлал үүсгээд хамаг нийгмийнхээ асуудлуудыг шийдвэрлээд сайхан амьдарч байгаа улсууд олон байдаг боловч тэднийг дэлхий яагаад ч юм нэг л үнэлдэггүй, тоодоггүй ч юмуу. Учир нь тэд юу ч бүтээгээгүй. Хүн төрөлхтний хөгжилд оюун санаагаараа хувь нэмэр оруулаагүй. Ядаж л өрсөлдөөгүй. Хүн зөвхөн өөртөө бус бусдад үр өгөөжөө өгөх зүйл хийх ёстой, тэгэх чадвартай байх, тэгэх ч ёстой гэсэн үг л дээ.

    • 0
    2023-01-28T12:29:11+08:00

    Хөгжил нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Мөнгөгүй бол хөгжихгүй гэсэн үг. Эдийн засгийн өсөлт нь ДНБ-тэй шууд холбоотой учраас тэр. Хөгжихийн тулд эхлээд ямар нэгэн зүйл хийх, бүтээх ёстой болно.

Хариулт үлдээх