"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Цагдаа ямар тохиолдолд иргэний эрхийг хязгаарлаж болох вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-10-21T14:04:04+08:00

    Хуулиараа бол цагдаагийн ажилтны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд эрхэнд нь халдаж болдог. Цагдаагийн ажилтан бол жирийн иргэдээс илүү эрх эдэлдэг гэдгийг мартаж болохгүй. Манайхан бодохдоо цагдааг дүрэмт хувцас өмссөн жирийн хүн гэж. Тийм биш. Тэд бол бяр нь амтагдсан онцгой эрхтэй хүчирхэг субъект. Хүний нийгэмд эрх мэдэлтэй байх гэдэг хүчирхэг байхаас ялгаагүй зүйл. Асуудал юун дээр байна гэхээр манай цагдаагийн бүтэц босоо хэлбэртэй. Пирамид хэлбэртэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ЦЕГ-ын дарга гэх бүх Монголын цагдаагийн дарга нь тушаал буулгахад доошоо системтэйгээр зуун хувь хэрэгждэг. Эргүүлд гарч байгаа доод тушаалын цагдаад хүртэл хүрнэ. Ингээд шууд иргэдтэй яаж харьцах нь ЦЕГ-ын даргын чиглэлээс хамаардаг. ЦЕГ-ын даргын дээр Хууль зүйн яамны сайд байдаг. Тэгэхээр хуулийн сайд маань цэргээр бол бүх цэргийн дарга гэсэн үг. Юу гэх гээд байна гэхээр манай цагдаа цэргийн зохион байгуулалттай гэж. Батлан хамгаалах шиг цэргийн цол хэргэмүүдтэй. Генералаас эхлээд дэд ахлагч буюу байлдагч. Бага зэрэг өөр л дөө, гэхдээ л төстэй. Ингээд цагдаагийн үүрэг нь иргэдээ хамгаалах биш иргэдээс өөрийгөө хамгаалах маягийн үүрэгтэй болчихож байгаа юм. Цэргүүд дайсантай тулалддаг бол дэд ахлагч иргэдтэй тулалдах нь байна. Тийм болохоор бусад ардчилсан орнуудын нэгэн адил цагдаагийн байгууллагаа хэвтээ тогтолцоонд шилжүүлэх нь чухал. Тэгэхийн тулд цагдаа цолгүй байх шаардлагатай болно. Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг дахин хийх хэрэгтэй болж байна. Х.Тэмүүжин сайд цагдаагийн байгууллагыг бүхэлд нь шинэчлэх гэж оролдсон нь эсэргүүцэлтэй тулж бүтэлгүйтсэн. Уг нь тэр шинэчлэлийг тэр чигт нь зүтгүүлэх ёстой байсан юм. Харамсалтай нь авлигын сүлжээнд хэрэгдсэн энэ салбар нь сайддаа захирагдахаа нэгэнт больж өөрсдийнх нь эрх ашигт харшилсан шийдвэр гаргасан сайдаа огцруулах хэмжээний бяртай болсон байна. Мэдээж энэхүү авлигын сүлжээний ард Ц.Нямдорж байдаг. Учир нь энэ хүн Монголын цагдаагийн байгууллагын олон арван жил удирдсан тул энэ салбарт өөрийн дийлдэшгүй олон хөл гартай болж амжжээ. Хуучинсаг үзэлтэй Ц.Нямдорж цагдаагийн шинэчлэлийг хэзээ ч хийлгэхгүй.

    Хэрэв санаж байгаа бол жагсаал суултыг хүч хэрэглэн тараах тохиолдлууд олон гарч байгаа ба ардчилалаас хойш хамгийн анхных нь 7/1 байлаа. Галт сум хэрэглэх тушаалыг цагдаагийн дарга өгснөөс үүдэлтэй асуудал. Угтаа бол сонгодог ардчилсан хэвтээ тогтолцоогоор цагдаа тушаал биелүүлдэггүй. Харин хууль хэрэгжүүлэгч. Зөвхөн хууль хэрэгжүүлдэг байх ёстой. Цагдаагийн хамгийн том дарга хууль бус тушаал өгвөл биелүүлэхгүй байх эрхтэй. Хариуцлага нь өөр дээр нь буудаг учраас. Тэгээд шүүх хурал болоход цагдаагийн дарга, буудсан цагдаа хоёр хоёулаа буруудаж байгаа юм. Тогтолцоо нь ийм байхад шүүх яаж шийдэхээ мэдэхгүй гайхаж байгаад хоёуланд нь ял өгчихөж байгаа юм. Харин цэрэг бол өөр. Жирэмсэн эмэгтэйг бууд гэвэл цэрэг буудаж л орхино. Яг л тийм юм болсон. Тэгэхээр Монголын цагдаа  нь дайны дараах зүүн Германы "Stasi" гэх цэргийн ч юм шиг  цагдаагийн ч юм шиг байгууллага шиг болчихоод байгаа юм. Тогтолцоо нь буруу ч гэлээ манай цагдаа нар либерал ардчилсан үндсэн хуулиа бодоод хүмүүнлэг байхыг хичээж байгаа. Хэр удаан хичээх юм бол. Нэг л өдөр арьс нь цухуйж мэднэ шүү дээ.

Хариулт үлдээх