"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-10-17T14:07:24+08:00

    Нэрний тухайд дундад зууны латин хэлний anarchia болон Грекийн anarchos (чиглүүлэгчгүй), an-+archos (чиглүүлэгч) нийлээд чиглүүлэгчгүй. Википедиад бичсэнээр бол анархи бол нийгэм эсвэл хэсэг бүлэг хүмүүс нь нэгдсэн удирдлага, засаг захиргаагүйгээр эрх чөлөөтэй бие даан орших, үйл ажиллагаа явуулах ёстой гэх үзэл. Анархи гэдэг үг анх 1539 онд Англи улсад хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд утга нь "засгийн эрх барих байгууллага гэж байх шаардлагагүй" гэх. 17-р зууны эхний хагаст амьдарч байсан Францын улстөрч, нийтлэлч, эдийн засагч, философич, социалист Пьер Жозеф Прудон"Өмч гэж юу вэ?" гэсэн ном бичиж өөрийгөө анархизм гэдэг нэр томъёо гарган улстөрийн шинэ философийг үүсгэн хөдөлгөөн байгуулж нийгэм нь төр засаггүй орших, сайн дураар нэгдэж нийлэн шийдвэрийг олонхын саналаар хэлэлцэн гаргах байх ёстой гэж.

    Анархистууд нь тодорхой нөхцөлд аливаа албадлагыг устгах, шууд ардчилал эсвэл үйлдвэрчний эвлэл, ажилчин ангийн нэгдэл маягийн системийг нэвтрүүлэх боломжийг хайж байдаг байна. Тэд уламжлалт төрийн удирдлага, интитуцийг устгах, хязгаарлах ёстой гэдэг. Байгалийн хуулиар, ямар нэг удирдагчгүй, ард түмэн өөртөө эзэн, засгийн газрын оронд сайн дурын институци үйл ажиллагаа явуулах, хувь хүний эрх дээр тулгуурласан, эдийн засаг нь чөлөөтэй, хөндлөнгийн нөлөөлөгүй, бие даасан байна гэж ухуулдаг аж. Анархийг нийгмийн эмх замбараагүй байдалтай холбон сөргөөр тайлбарлах нь элбэг боловч энэ нь иерархи буюу захиргаадалтын системийг халах тухай асуудалтай огт холбоогүй зүйл юм. Прудон хэлэхдээ анархи бол охин биш харин ээжийн дэг журам гэжээ. Үүнийг хүмүүс тайлбарлахдаа эрх чөлөөг нь олгохгүй бол нийгэм хэзээ захирагдахгүй гэж. Зарим нь бүр анархийн билэг тэмдгийг анархийн дэг журам гэсэн утгатай хоёр үгний товчлол гэж тайлбарлана.

    Анархизм бол либертаризмтай төстэй боловч ялгаатай. Анархизм нь капитализмийг үгүйсгэдэг, өмч бол хулгай гэж үздэг аж (Өмч гэж юу вэ? Анархист Прудоны номноос). Харин либертаризм болохоор эсрэгээр бизнесийг бүх талаас нь дэмжинэ. Тэгэхээр анархизм нь коммунизмтай илүү төстэй болж хувирна. Монголчууд бид социалист нийгэмд амьдарч байсан болохоос коммунзмийг үзэж амжаагүй явсан. Учир нь социализм бол коммунизм хүрэх зам гэж Карл Маркс онолоор. Харин бид коммунизмд хүрч амжилгүй капитализм руу хальтирсан юм. Коммунизм гэж юу болохыг бид мэддэггүй. Хойд Солонгос, ЗХУ-аар төсөөлдөг. Үнэндээ коммунизм нь анархизмтай илүү төстэй юм. Карл Марксын мөрөөдлөөр бол баян ядуу, өмч хөрөнгө гэж байхгүй, ажилчин анги засаглана (бизнес хийлгэхгүй, капиталист системийг сурталчлуулахгүй гээд иргэдээ хянаад, зорилгодоо тууштай байх гээд үзээд байсан нэг мэдэхэд иргэдээ айлгаад улам дарангуйлалтай болчихсон байсан). Уг нь бол иргэдэд огт хамаагүй байтал толгой дээр хэсэг бүлэг этгээдүүд зодолдож нэг нь ялж гарч ярвайж суучихаад татвар нэхээд дарамтлаад байдаг хаад ноёдоос залхаад өөрсдөө эрх дураараа гоё амьдрахаас болсон юм байна лээ. Иргэд дундаасаа удирдагчаа сонгоод болохгүй бол аваад хаячихдаг байя гэж. Тийм болохоор анархизм, либерализм, коммунизм гурав нэг тэрэгний дугуй.

Хариулт үлдээх