"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Ёс суртахуун гэж юу вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-16T23:23:22+08:00

    Зохион байгуулалтад орсон нийгэм хамгийн анх ёс суртахууныг дүрмээр тогтоодог байв. Тэр дүрмийг овгийн ахлагч тогтооно. Дүрмэнд байхгүй бол мэдрэмжээрээ шийднэ. Мэдээж буруу зүйл хийсэн бол шийтгэлтэй. Дүрэм нь явсаар хууль болсон нь мэдээж. Гэхдээ шашнаар дамжуулж иргэддээ ёс суртахуун суулган төлөвшүүлэх гэж оролдож байсан үе бас байгаа. Тэгэхээр ер нь ёс суртахуун гэж шашин, хууль дүрмээс өмнө байсан зүйл гэсэн үг. Хууль дүрэм, шашны сургааль угаасаа ёс суртахуун дээр суурилсан байдаг учраас энэ бүх нийгмийн харилцааны хэм хэмжээнүүдийн анхдагч нь ёс суртахуун юм. Тиймдээ ч өнөөдөр ч шүүх хоёр хүний хоорондын маргааныг шийдэхдээ, гэмт хэрэг хийсэн хүнийг шийтгэхдээ зөвхөн хуулийг бус ёс суртахуунаар баримжаалан шийдвэрээ гаргадаг билээ. Нэг эн жишээ шүүх хурал дээр хохирогч уйлж байхад шүүгдэгч инээсэн шалтгаанаар шүүгч түүнд илүү чанга ял оноосон байдаг. Энэ нь ёс суртахуун бол бүх хуулийн суурь зарчим нь юм гэдгийг хэлж буй зүйл.

Хариулт үлдээх