"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Үр бүтээлтэй байх гэж юу гэсэн үг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-02T13:31:01+08:00

    Үр бүтээлтэй байх гэдэг нь өөртөө болон бусдад эсвэл бүр нийгэмд хэрэгтэй зүйл хийх гэж ерөнхийд нь ойлгож болно. Гэхдээ олон цагаар нэг юм хийгээд л байдаг, гэвч үр ашиг, үр дүн муутай бол мэдээж үр бүтээлч байж чадахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл их ажилласнаар үр бүтээлч болохгүй. Бага хөдөлж ихийг хийж байвал сайн, гэхдээ тэр нь чанартай бол бүр сайн. Үр бүтээлтэй байна гэдэг нь заавал ямар нэг гар баригдах объектив зүйл бүтээх тухай биш (зам, барилга, үйлдвэр, уурхайд хар ажил хийх ёстой гэсэн үг биш). Үр бүтээлтэй байна гэдэг нь амьдралын чанарыг сайжруулж байвал тэр нь юу ч байж болно (зүгээр зогсох ёстой бол тэгэх л хэрэгтэй). Хүн өөртөө болон бусдад хэрэгтэй бол тэр үр бүтээлтэй хүн. Эхнэр хүүхдээ тав тухтай орчинд байлгаж аз жаргалтай байлгаж чадаж байвал тэр юу хийдэг нь хамаагүй, өглөө нэг тийшээ яваад өдөржин компьютерийн ард суугаад ийш тийш мэйл бичих ч юмуу, интернэтээс мэдээлэл цуглуулдаг ч юмуу амархан мэт ажил хийдэг байлаа ч тэр хүн бүтээлч хүн. Яагаад гэвэл тэр хүн чадвартай, мэдлэгтэй бол тэр чиглэлээр бусдад хэрэг болж байна. Хариуцсан ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Чанартай хийдэг бас мэдлэг чадвараа үргэлж дээшлүүлж байдаг бол ирээдүйд улам л бүтээлч болно. Мэдээж хөдөлмөрч зан дагалдана. Цаг хугацаа, зардал хэмнэх зориулалттай хөдөлмөрийн багаж хэрэгслүүд (үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, машин техник, цахилгаан шат гэх мэт) хөдөлмөрч хүмүүсийн бүтээсэн зүйлс байдаг. Залхуу хүн лифтээр гардаг юм биш, цаг хугацаа хэмнэх гэж цахилгаан шат ашигладаг. Тэдгээр нарийн ажиллагаатай технологи бүхий багаж хэрэгслүүдийг бүтээхийн тулд эхлээд цаасан дээр эсвэл компьютер дээр загвар, төлөвлөгөө, хэмжилт, математик, физик, геометрийн бодлого бодож гаргах хэрэгтэй болно. Тэрийг өнөөх л цагаан гартай инженер, график дизайнерүүд хийнэ. Тэгэхээр үр бүтээлтэй байх гэдэг нь зөвхөн тэр дороо гараас нь ямар нэг зүйл гарах тухай биш юм.

Хариулт үлдээх