"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-02-18T04:22:35+08:00

    Зурхайд итгэдэггүй хүний байр сууринаас хэлэхэд бол хүн өөрөө ямар нэгэн тэнэг зүйл (согтуугаар машин жолоодох байдаг ч юмуу) хийхгүй л бол түүнд муу зүйл тохиолдохгүй. Харин золгүй явдал бол хэнд ч тохиолдож болно (аз бас тэр хэмжээгээр, (энхийн цагт) хэн нэгний буруугаас эсвэл хэний ч буруугаас биш). Хамгийн сайн өдөр үсээ засуулаад хамаг найдвараа алдаж болно, эсвэл эсрэгээрээ хамгийн муу, хохимой толгойтой өдөр үсээ засуулаад тэр өдрөөс эхлэн аз жаргалтай урт удаан амьдарч болно. Хүний ирээдүй аль өдөр үсээ засуулахаас хамаарахгүй гэсэн үг. Зөв явбал зөөлөн хорвоо гэдэг шиг. Харин зурхайтай их зууралдвал хатуу хорвоо болж мэднэ (тоглоомгүй).

    Хэдий чинээ их зурхай хөөнө хүн төдий чинээ өөртөө итгэлгүй болно гэж боддог. Яагаад гэвэл хувь заяагаа ямар нэгэн үл үзэгдэгч далдын хүчинд даатгаж байна л даа. Эсвэл амьдралд хэтэрхий айдастай байна. Хүн зорилгодоо хүрэхийн тулд зоригтой байх ёстой (зорилго нь мэдээж хоёргүй утгаар аз жаргал). Хэрэв зурхай хөгждөг бол, өндөр нарийвчлалтай болж эсвэл үйл ажиллагаа нь өргөжин тэлдэг бол үсээ засуулах өдөр харахаас гадна эхнэртэйгээ загас наадуулахдаа өдөр харах шаардлагатай болох нь байна. Ингээд үр дүн нь мэдрэгдлээ гэхэд яван явсаар эцэстээ бүх юмаа зурхайгаар заалган илүү дутуу хөдөлгөөн хийж зүрхлэхгүй хэмжээнд очих юм байна. Гэтэл нөгөө, хувь заяандаа эзэн байх дүрэм юу болов? Алхаж яваад салаа замын уулзварт тулах болгондоо зурхай үзээд зогсох уу (зарчмын хувьд адилхан), аль эсвэл газрын зураг харах уу?

    • 0
    2022-02-18T04:34:37+08:00

    Хэрэв та дорнын эсвэл өрний зурхай харж ажил амьдралаа зохицуулдаг бол таны л эрх. Энэ бол цэвэр сэтгэл санааны асуудал. Үнэхээр тус болж байвал үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ тийм ч муу зүйл биш байх. Бурханы шашны нэгэн салаа мөчир  (шарын шашны түүхийг бага зэрэг судлаад ийм ойлголттой болов). Гэхдээ Бурхан багш хэлэхдээ, өдөр бүр бэлгэ дэмбэрэлтэй сайн гэсэн ба муу бодол тээх, муу үйл хийх нь зовлонгийн эх үүсвэр болдог гэсэн байх юм. Тийм болохоор зурхай өөрөө зорилго нь шашны эцэг Бурхан багшийнхаа сургаальтай зөрчилдөж байх шиг.

Хариулт үлдээх