"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-04-07T21:54:42+08:00

    Ground clearance гэж машин механизмуудын хамгийн доод (дугуй, обудаас бусад) эд ангиас газар хүртэлх зайг хэлдэг. Үйл үгийг заасан нэр болгоход дагавар хэрэглэдэг. Жишээлбэл: яв-явц, даа-даац, бүт-бүтэц гэх мэт (эндээс уншина уу). Тэгэхээр тээврийн хэрэгсэл нь газраас (зорчих гадаргуугаас, шалнаас) дугуйныхаа тусламжтайгаар хөндийрч явдаг учраас хөндийрөх гэдэг үгийг ашиглах болно. Хөндийрөх гэдэг үгийг заасан нэр болгон хувиргах үүднээс дагавар залгана. Тэгэхээр хөндийр-хөндийрц болно. Энэ үг монгол хэлний их тайлбар толинд одоогоор байхгүй. Бүртгэгдэх ёсгүйдээ биш бүртгэгдэж амжаагүй яваа үг юм.

Хариулт үлдээх