"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2022-02-05T23:07:19+08:00

    Англи хэлний ambition (латин хэлнийambire (гуйх (гувших), хөөцөлдөх, (бусдыг) хоргоох) гэх үгнээс гаралтай), Орос хэлний үгсийн сан амбиция гэсэн дуудлагаар нэмэгдсэн. Уг нь бол нэр үг. Монгол хэлэнд амбиц гэдэг үгээр орж ирж байх шиг байна. Утга нь бол хүсэл эрмэлзэл. Гэхдээ зүгээр ч нэг хүсэл эрмэлзэл биш.

    Илүү дэлгэрэнгүй тайлбарла гэвэл, та ямар нэгэн том мөрөөдөлтэй бөгөөд тэрхүү мөрөөдөлдөө хүрэхээр зорилго тавьсан, түүндээ хүрэхээр сэтгэл шулуудсан явдал.

    Амбиц нь хувиа хичээсэн, зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн төлөө байх ба шунал ихтэй, тэрнийхээ төлөө юуг ч золиослох чадвартай гэсэн ойлголт байдаг боловч үнэн хэрэгтээ тийм биш. Гэхдээ бас хүсэл эрмэлзэл гэдэг утгаараа үндсэн зорилго нь нийтийн сайн сайхны төлөө ашгийн бус буяны үйл ажиллагаа бас биш. Харин нэр төр, шагнал, хүндлэл, алдар гавъяаны төлөө гэвэл харин үнэний ортой болох юм.

    • 0
    2022-02-06T17:23:01+08:00

    Амбиц гэж нэлээд том зорилго тавьчихсан этгээд түүнийхээ төлөө шантрашгүй тэмцэх тухай. Тухайн этгээд оргилуун хүслээр зогсолтгүй урагшилна.

    Амбицгүй хүн бол тийм биш. Тогтсон ажилтай, өглөө гараад орой гэртээ ирнэ, сарын эцэст цалингаа буухаар амьдралын урсгал зардлаа төлөөд эхнэр хүүхдээ баярлуулаад гүйцээ, цаг нь ирэхээр тэтгэвэрт гарна тэгээд дуусаа. Харин амбицтай нөхөр бол улс төрч бол ерөнхийлөгч болох, төрийн бус байгууллага байгуулсан бол нийгмийг өөрчлөх, бизнесмэн бол хамгийн амжилттай том компанитай болох, малчин бол мянгат малчин болох, мэдээллийн технологич бол хамгийн олон хандалттай аппликейшн зохион бүтээх, сүлжээний инженер бол вэбсайт хөгжүүлэн интернэтийг байлдан дагуулах зорилго тавих гэх мэт. Тийм болохоор амбицтай байх нь тийм ч буруу биш юм.

Хариулт үлдээх