"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-02-17T21:17:36+08:00

    Тиймээ, амьдрал бол хэрцгий. Яагаад гэж үү? Байгаа байдал нь л тэр. Амьдрал хэрцгий байхыг оролддоггүй. Амьдрал өөрөө юу хэрцгий, юу хэрцгий бишийг ялгадаггүй. Тэр зүгээр л тийм.

    Харин хүн бол ухамсартай, сэтгэн бодох чадвартай, цэгцтэй, нийгэмшсэн амьтан учраас юу хэрцгий, юу хэрцгий бишийг ялгаад байгаа. Өөрөөр хэлбэл бидний оюун санаа хөгжих тусам амьдралаас холдож түүний хэрцгий байдалтай эвлэрч чадахгүй болж байна. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг байгалийн хуулийг эсэргүүцэж эхэлж байна гэсэн үг.

    Хэрэв хүний нийгэмд хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх аваас хуулийн байгууллага нь шийтгэнэ. Энэ бол хуульчлагдсан эрх зүйт тогтолцоо буюу хиймэл шударга ёс, бурхадыг залсан ертөнц. Харин түүний гадна талд бүх юм эсрэгээрээ. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идсэн хэвээр. Яагаад гэвэл амьдрал өөрөө тийм.

    Бид амьдралыг засах гэж оролддог (алдааг нь засах гэж оролддог мэт). Өөр арга бидэнд байхгүй. Хэрэв бид амьдралтай эвлэрэх л юм бол буцаад хүй нэгдэл рүүгээ буцна. Тэгэхээр бид амьдралтай дайсагнадаг байх нь. Намайг ингэж хэлэхээр хүмүүс гайхаад байдаг юм. Шинжлэх ухаанаар дамжуулан бид өвчин эмгэгтэй тэмцдэг, настайчуудаа асрахыг, тэднийг аль болох урт наслаасай гэж хүсдэг. Улс орнуудын аз жаргалын индексийг тодорхойлохдоо дундаж наслалт, эрүүл мэндийн салбарын хөгжил, төрийн үйлчилгээ, дэд бүтцийн хөгжил гээд олон зүйлийг хардаг. Энэ бүхэн бол бидний өөрсдийнхөө төлөө хийсэн зүйлс. Бид өдөр бүр цаг минут тутам амьдралаа сайжруулах гэж оролддог. Үнэн хэрэгтээ амьдрал гээч зүйл рүү бууж ирчихээд нөхцөл байдалтай ана мана үзэлцэж байгаа хэрэг л дээ. Ер нь бол амьдралыг там гээд бодчих. Бид тамд ирээд хүчээ нэгтгэн хамтран багахан шиг зовж байгаад буцах тухай. Мэдээж хаашаа буцах нь тодорхойгүй. Магадгүй энэ тамд мөнхөд түгжигдсэн байж болно. Тиймээс энэ тамыг гэр орноо болгож авахаас өөр замгүй. Ингээд бид мэдэж сурсан бүхнээ үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээгээд арилна (алга болно (тур зуур эсвэл бүр мөсөн)).

    • 0
    2022-02-17T21:30:19+08:00

    Хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэл маш хүчтэй. Хувь заяаг өөрчилж чадахаар тийм хүчтэй. Амны бэлгээс ашдын бэлгэ. Амьдралыг харгис гэдгийг бүгд мэднэ. Гэсэн ч мэдээгүй мэт царайлдаг. Мэдээгүй мэт царайлсан нь дээр. Мэдээгүй мэт царайлсан нь хожоод байх шиг. Нэгэнт засаж чадахгүйгээс хойш гэдэг утгаар хэлж байна. Бодож шаналж байхын оронд өөрийнхөө орон зай, ертөнцийг чимэглэ, сайхан болго, муу зүйл бүү бод. Амьдрал тийм ч муухай зүйл бас биш. Сайхан зүйл олонтой. Гэхдээ амин хувиа бодоод бусдын хийж бүтээснийг эдэлж хэрэглээд бай гээгүй. Засаж сайжруулах зүйл хэтэрхий их байгаа нь үнэн. Хамгийн гол нь хүн өөдрөг байх хэрэгтэй. Амьдралыг үзэн ядаж жигшин зэвүүцэх нь илүүц.

    • 0
    2022-02-17T21:45:46+08:00

    Хүн өөрөө бас хэрцгий. Хүн тэнгэрээс бууж ирээгүй. Хүн бол нэгэн төрөл зүйл амьтан. Бид бусад амьтадын нэгэн адил иддэг, баадаг, шээдэг, үр удмаа үлдээдэг. Бид бол энэ хэрцгий амьдралын нэг хэсэг. Тийм учраас амьдралын харгисыг гайхах хэрэггүй юм. Бид өөрсдийгөө засах гэж оролдож байгаа нь харин үнэн. Үр дүнд хүрч байгаа. Үр дүнд хүрч байгаа учраас амьдралын энэ шударга бус, ёс суртахуунгүй, ичгүүр сонжуургүй байдлыг хааяа мэдрэхдээ ихээхэн цочирдож байна.

Хариулт үлдээх