"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-09-29T14:40:53+08:00

    Мэдэхгүй. Тайлагдашгүй оньсого. Бат-Үүлийг 40 мянгатын атаман байхад түүнд дээрэлхүүлж явсан нөхдүүд түүнийг үзэн ядсаар байх шиг санагдаад байдаг юм. Үнэндээ өөр олигтой санаа толгойд орж ирдэггүй юм. Баруун аймагт цэргийн алба хааж байхдаа хасаг цэргүүдэд дэглүүлж байсан одоогийн зарим 70-аад оныхон үнэн голоосоо хасагуудад дургүй болсон. Хасагуудаас харшилтай (нэг нөхрийн ярианаас иш татав).  Дашрамд: "Казах" гэдэг орос үг. Монгол хэлний авиа зүй, дүрмээр "хасаг" гэх нь зөв болно. Уйгаржин монгол бичгээр "хасаг" гэж бичнэ. Учир нь хуучин монгол бичгэнд "к" үсэг байдаггүй байв. Түүнийг "х" юмуу "г" үгсгээр орлуулдаг байлаа. Тэгэхээр хасаг гэдэг үг доромж утга агуулдаггүй болно.

    Сэдэв рүүгээ буцаад оръё. Тэгэхээр яагаад Бат-Үүлийг учир утгагүй үзэн яддаг вэ? Түүнийг "үздэггүй" нөхдөөс өөрсдөөс нь асууж шалгаахаар ерөөсөө үндэслэлтэй тайлбар өгдөггүй. Зоригийг алсан л гэдэг. Харсан юм шиг ярина.

    Харсан юм шиг гэдэг дээр нэг тайлбар хийе. 90-ээд онд Дожоодорж гэж нэг "согтуу толгой" зохиолч, сэтгүүлч, тоймч, яруу найрагч байлаа (одоо байдаг эсэхийг нь мэдэхгүй). Ноцтой хэргүүдийн талаар өөрийн байр суурийг илэрхийлж элдэв янзын таамаг дэвшүүлдэг. Туйлын үнэмшилтэй бичнэ. Ярилцлагууд, мэдүүлэгүүд, баримт сэлт гэх зүйлсээ хавсаргаад нэр устай, он сар өдөртэй нь дурайтал бичээд хэвлүүлдэг. Тэр нь хурдтай борлогдоно, мэдээж. Зоригийн хэргийн дараа тэр нөхөр удалгүй "Зоригийг хэн алсан бэ?" гэсэн зузаан ном хэвлүүлдэг юм. Түүнийхээр бол агуулгаараа Элбэгдорж бас аллагын хамсаатан болж таарч байгаа. Тэр номыг нь тухайн үеийн МАХН худалдаж аваад сонгуулиар тараасан гэж дуулддаг. Ингэж Зоригийг Батүүл Элбэгдорж нар "нухсан" гэдэг үзэл бодлыг манай нийгмийн яс маханд нь шингэтэл суулгадаг юм байгаа биз дээ. Ардчилалыг анхнаас нь хүлээн зөвшөөрдөггүй байсан хүмүүс ажлаа сайн хийсэн байна. Би ингэж дүгнэнэ. Миний хувьд энэ зүгээр байдаг л нэг хуйвалдааны онол.  Бусад орнуудад ялангуяа ардчилсан улс орнуудад байдаг л үзэгдэл. Жишээ нь Алекс Жонс гээд Амеркийн зартай хуйвалдааны онолч байна. Яагаад ардчилсан улс орнуудад гэхээр бусдыг гүтгэх гэдэг зүйл анги байдаггүй эсвэл маш бага ялтай. Шалтгаан нь  ардчилалын амин сүнс, суурь зарчим нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх байдаг учраас сэтгүүлч, нийтлэлчдийг төрөөс хашраах бодлого баримтлахаас зайлсхийдэг аж. Жишээ нь үүнийг бичсэний төлөө намайг шийтгэхгүй нь байна. Ардчилсан улсад амьдарч байгаадаа би сэтгэл хангалуун байдаг шалтгааны нэг нь энэ.

Хариулт үлдээх