"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Тоталитар дэглэмийн үед захиргааны ямар өөрчлөлт шинэчлэл бий болж байсан бэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2023-10-26T15:40:38+08:00

    Дэлхийн 1-р дайны дараа улс орон бүрт хаант засаглал нуран унаж ардчилсан бүгд найрамдах засаглал тогтож байв. Дараа нь их хямралын нөлөөгөөр 1930 оноос аж үйлдвэржсэн улс орнууд зэвсгээр хөөцөлдөн улмаар зарим нь тоталитар дэглэмтэй болж хувирцгаасан. Үр дүнд нь Дэлхийн 2-р дайн болж тоталитар дэглэм нуран унаж ардчилал ялдаг (Европт). Гэхдээ дайн тоталитар дэглэмийн эсрэг байгаагүй, харин дэлхийд нөлөөгөө тогтоох зорилготой хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөн байв.

    Генерал Паг Жон-Хи (түүний цэргийн эргэлтийн ард АНУ байсан гэдэг (өмнөх ЗГ нь АНУ-ын өгдөг байсан тусламжийн мөнгийг (1946-1976 нийт 12.6 тэрбум долларыг) зүгээр идчихсэн бололтой)) ядуу Солонгост байгалийн баялаг байхгүй, зөвхөн хөдөлмөрч иргэд нь л байсан тул түүний стратеги маш энгийн байв: гадаадаас зээл авч үйлдвэрүүд барьж бүтээгдэхүүн экспортлох (технологи, түүхий эд нь мөн л гадаадаас). Иргэд нь боловсрол муутай байсан тулд эхлээд даавуун бүтээгдэхүүнээс (чихмэл тоглоом, оймос, малгай г.м) үйлдвэрлэлээ эхэлж байжээ. Ер нь бол Японы Мэйжийн шинэчлэлтэй зарим талаар төстэй тоталитар шинэчлэл.

    Саддам Хусейны тухайд Ирак дахь АНУ, Британи, Дани, Францын хөрөнгө оруулалттай монополь "IPC" нефтийн компанийг төрийн мэдэлд авч үндэсний компани байгуулан орлогоор нь бүтээн байгуулалт өрнүүлж, дэд бүтцийг сайжруулж, цахилгаан станц, зам, орон сууц, эмнэлэг, сургууль барьж, эрүүл мэнд, боловсролыг үнэгүй болгосон ба бүх нийтийг бичиг үсэгтэй болгох хөтөлбөр хэрэгжүүлсэн. ЗХУ-тай холбоотон байсан тул улсаа коммунист үзэл суртал, загвартай болгож байв (нэг хүнийг тахин шүтсэн).

    Түүхээс харахад Америк маягийн ардчилал нь эдийн засаг тогтворжсон, хатуу чанга стандартыг мөрдсөн цагт ажиллах боломжтой, харин ороо босоо бусад цаг үед түр зуурын тоталитар дэглэм тогтоох хэрэгтэй болдог бололтой. ЗХУ задарсны дараа ядуу буурай болон хөгжиж буй зарим орнууд олон намын системээс татгалзан нэг намын систем руу гулсан орцгоосон байдаг, жишээ нь Куба, Хятад, Вьетнам, Мьянмар, Лаос г.м, харин зарим нь (Орос, Белорус, Казахстан,  Азербайжан, Сингапур, Африк, Ойрх дорнодын хэдэн улсууд) "тоталитар ардчиллыг" эсвэл авторитар дэглэмийг сонгожээ.

Хариулт үлдээх