"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Erkhemjamts

Зүүний болон барууны үзэл баримтлал гэж юу вэ?

Асуулт

Улс төрийн сонгууль болж зүүний эсвэл барууны нам яллаа гэдэг. Энэ үнэхээр чухал бол зүүний эсвэл барууны нам төрийн эрхийг авахаар жирийн иргэдийн амьдралд буюу тухайлбал миний өдөр тутмын ажил амьдралд тэр нь хэрхэн нөлөөгөө үзүүлэх вэ?

  • 0
4 Хариулт •••
    • 0
    2023-12-15T18:27:25+08:00

    Зүүний болон барууны үзэл гэдэг ойлголт анх Францын хувьсгалаас эхтэй. Тухайн үед "Үндэсний ассемблей" гэсэн түр их хурлыг байгуулж байв. Их хурал нь эхлээд зөвхөн ажилчин, тариачдын төлөөллөөс бүрдсэн байсан боловч удалгүй лам, язгууртангууд Ерөнхийлөгчийн санал болгосноор элсэн орсон аж. Ингээд Ерөнхийлөгчийн зүүн гар талд хувьгалчид буюу өөрчлөлт шинэчлэлийг дэмжигчид, баруун гар талд тогтолцоог хуучнаар нь хадгалах сонирхолтой төлөөллүүд сууцгаан хуралдсан гэдэг. Эцэст нь энэхүү их хурлыг албан ёсны болгож нэрийг "Хууль тогтоох ассемблей" болгон өөрчилжээ. Түүнээс хойш үзэл баримтлалаараа ялгархн баруун зүүн гар талд суудаг уламжлал нь үргэлжилсээр өдийг хүрсэн байна. Тэр нь манай Монголд ч нэвтэрч УИХ-д Ардчилсан намынхан баруун гар талд, Ардын намынхан зүүн гар талд байрлан сууцгааж байна.

    Зүүний нам төрийн эрхийг авбал ихэвчлэн халамжийн бодлогыг хэрэгжүүлдэг. Малчин, ажилчин, тариачдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын цагийг багасгах, тэтгэвэр тэтгэмжийг өсгөх гэх мэт. Харин барууны нам зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл ажил олгогчид руу чиглэсэн дарамт шахалтыг төр үзүүлэхгүй.

    • 0
    2023-12-17T19:00:05+08:00

    Хүмүүс үүнийг ертөнцийн зүг чигээр ойлгох гээд байдаг. Жишээ нь зүүний гэвэл Зүүн Европ, Ойрх Дорнод, Хятад, Хойд Солонгосыг, барууны гэвэл Баруун Европ, Их Британи, Америк, Канад, Австралийн төрийн тогтолцоо ба тэдний улс төрийн бодлого гэж ойлгодог. Үнэндээ бол огтхон ч тийм биш, магадгүй бүр эсрэгээрээ.

    Зүүний улс төр нь хувь хүний эрх чөлөө, өөрчлөлт шинэчлэлт, тэгш эрхийг сурталчилдаг бол барууны улс төр нь захиргаадалт, шатлан захирах ёс, дэг журам, уламжлалыг эрхэмлэдэг.

    • 0
    2023-12-24T22:21:48+08:00

    Энэ зурагнаас харагдах байх.

    • 0
    2024-03-27T06:44:39+08:00

    Зүүний нам - төр ард түмэнд халамж тараах ёстой. Эдийн засагт оролцох ёстой. Хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авч хүний хувийн өмч байгууллагыг нь хураан авах боломжтой байх ёстой. (Эрх мэдлээ ашиглан хэлс хэрэг тохож дээрэмдэн авах тохиолдол гардаг)

    Барууны нам - засгийн газар бол  зохицуулах үүрэгтэй. Эдийн засагт бага оролцоно. Засгийн газрын төсвийг бага байлгана. Хувь хүний эрх чөлөөг дээдлэнэ.

    Ер нь бол энэ 2 үзэл бодлын тэнцвэр парламентэд чухал. Энэ тэнцвэр дээр л улс орон хөгжинө.

    Барууны нам бага зэрэг давамгайлбал хөгжилд илүү хувь нэмэртэй. (Миний үзэл бодол)

Хариулт үлдээх