"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2023-04-21T19:56:01+08:00

    Сонгуулиар бүх эрх мэдлийг төр авдаг ч нэг л эрх мэдлийг ард түмэнд үлдээдэг. Тэр нь үг хэлэх эрх чөлөө. Харин үг хэлэх эрх чөлөө нь хувьсгалд хөтөлдөг. Хувьсгал нь сайн үр дагаварт хүргэдэггүй тул 4 жил тутам энхийн замаар төрөө сольж байхаар тогтжээ. Ингээд иргэд хичнээн уурлаж бухимдсан ч 4 жил хүлээж тэсдэг байна. Энэ бол ардчилал.

    Аливаа улсад үг хэлэх эрх чөлөө, хараат бус хэвлэл мэдээлэл байхгүй бол тэр ардчилсан улс биш. Манай улс хэвлэлийн эрх чөлөөг Үндсэн хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хамгаалсан байдаг. Гэхдээ хэвлэл мэдээлэл нь албан ёсоор засаглалын эрх мэдэл биш. Өөрөөр хэлбэл төрийн ямар нэгэн институт биш юм. Гэсэн хэдий ч төрийн бодлого, шийдвэрийг шүүмжлэх эрхийг иргэд нь эдлэх нь ардчилалын суурь зарчим тул хэвлэл мэдээллийг "4 дэх засаглал" хэмээн өргөмжлөн нэрлэсэн хэрэг. Хэвлэл мэдээлэл нь эрх зүйн хувьд засаглал биш ч онолын хувьд тэр үнэхээр засаглана.

    • 1
    2023-01-18T21:31:51+08:00

    Хэвлэл мэдээллийг засаглал гэхээр зарим үл итгэсэн байдлаар гайхаж хүлээж авдаг. Гэвч сэтгүүл зүй үнэхээр засаглал мөн. Тэгээд бас тэр 4 дэх биш бүр 1 дэх засаглал. Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй гэж болно. Яагаад гэвэл хэрэв та мэдэх бол төрийн сонгуульд хүртэл тэр нөлөөлдөг. Түүнээс гадна иргэдийн дур сонирхол, үзэл бодол, оюун санааг удирдан чиглүүлэн бурхан шиг авирладаг юм. Хэн хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хэрэгслийг эзэшинэ тэр зүгээр хаан. Тэр цагааныг хар, харыг цагаан болгон харагдуулж чадна. Тэр байтугай шүүх хурлын ч шийдвэрт нөлөөлж байсныг би санах юм байна. Бид шудрга биш бөгөөд хулчгар - олонхын сэтгэлийн давалгааг харж шийдвэр гаргадаг. Харин тэр сэтгэлийн давалгааг сэтгүүл зүй өөрөө бий болгосон байдаг. Тэр бидний далд ухамсарт өдөр тутам нөлөөлсөөр бид нэг л мэдэхэд түүний бүтээсэн нэгэн хачирхалтай бүтээл болчихсон байгаагаа анзаардаггүй. Бидний харах нүд, сонсох чих юм хойно аргагүй биз дээ.

    Эрт дээр үед хүмүүсийг нэг дор цуглуулж байгаад индэр дээр гаран өндөр дуугаар хашгирч ярин мэдээлэл өгдөг байлаа эсвэл захидал тараах замаар. Харин технологи хөгжсөнөөр өнөөдөр нэг дор олон сая хүнийг цуглуулахаас гадна илүү чанга ярих боломж нээгджээ. Ингээд нийгмийн хувьсгал гарах магадлал ихэссэн аж (Октябрийн хувьсгал бол нэг том жишээ юм). Харин одоо 2-р дайны дараах дэлхийн шинэ дэглэмийн эздийн оюун санааны зэвсэг бол CNN, BBC хоёр болж байна. Тэд мэдээж цаг үеийн талаар мэдээллэхээс гадна үзэл суртлын ажлаа орхихгүй. Харин энэ хоёрын охин компаниуд болох Al-Jazeera, RT, DW, NHK хилийн чанадад үүргээ гүйцэтгэж байна. Харин урлаг соёлын үзэл сурталчид нь Grammy, Oscar, Golden Globe зэрэг дуу хөгжим, кино академиуд тэгээд Walt Disney, 20-р зуун Fox, Universal Pictures, Metro Goldwyn Mayer гэх мэт компаниуд. Интернэтийн нийгмийн сүлжээний технологийн эзэд нь (Meta, Twitter гэх мэт) мөн тэдний дүрмийг (цензурийг) баримтлана. Эндээс дүгнэхэд мэдээллийн хэрэгсэл бол 4 дэх засаглалаас илүү зүйл байгаа биз дээ? Эдгээр хэрэгслүүдийг алдах эсвэл үйл ажиллагааг нь зогсоосон мөчөөс, бараг маргаашаас нь дэлхий даяар хувьсгал гарч бужигнаан үүсэх мэт сэтгэгдэл надад төрдөг. Юу гэхээр, нэг тийм... нохойны гинжийг санагдуулдаг. Гинж тасарвал нохой урж тасдаж мэдэх мэт.

    Сэтгүүл зүй (мэдээж сэтгүүлээс халиад гарчихсан л даа - мэдээллийн хэрэгсэл гэвэл зөв болох байх), биднийг юу өмсөх, юу идэх, ямар дүрмээр амьдрах, хэрхэн ярихыг хүртэл өөрчилсөн нь хачирхалтай. Гадаадын соёл энэхүү дардан замаар Монголд нэвтрээд харин манай сэтгүүл зүй түүнийг нь өлгөн авч дэмжин идэвхтэй байдалд оруулдаг. Санаа нь бусдад таалагдах мөн ч гэлээ, үндсэн шалтгаан нь бол дэлхийн томоохон хэвлэлүүдийн нөлөө яах аргагүй мөн. Одоо бид эргэлт буцалтгүй тэдний бүтээл болсон. Бидний үр хүүхдүүдийг бид өөрсдөө биш тэд бараг хүмүүжүүлж байна. Бид монгол царайтай, монгол хэлээр ярьдаг америкчууд болжээ - глобальчлагдсан сэтгүүл зүйн буянаар - хэн хүчтэй буюу мөнгөтэй нь дуугаа захиална гэдэг шиг.

    Өнөөдрийн энэ цаг үеийн онцлог бүхий соёл иргэншлийн шинж чанарыг би шүүмжлэх гээгүй л дээ. Ерөөс сэтгүүл зүй ийм л хүчтэй зүйл. Дүрмийг ямар этгээдүүд тогтоохоос үл хамааран тэр цаашид ч ингэж ажиллах болно.

    • 1
    2023-04-21T18:10:07+08:00

    Монголд засаглалын 3 хэлбэр байдаг нь хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх. УИХ хууль баталж, ЗГ хуулийг нь хэрэгжүүлж, Шүүх хэрэгжилтэд нь хяналт тавьдаг. 4 дэх засаглал гэж байхгүй.

Хариулт үлдээх