"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-04-01T18:44:50+08:00

    Энэ бол улс төрийн онолын нийгмийн бодлогын нэгэн үзэл баримтлал. Тодруулбал энэ бол хуучныг баримтлах үзэл. Консерватив гэдэг үгний гарал нь "консерв" буюу лаазалсан загас шиг хаалттай, тэрүүхэн тэндээ юм. Консервативийн сөргөлдөгч тал бол либерал үзэл. Либерал гэдэг үгний утга нь эрх чөлөө. Либералууд "хавтгай дэлхий" буюу даяарчлалыг дэмжиж, цагаачдыг чөлөөтэй оруулж, гадны соёлыг нэвтрүүлэх хандлагатай. Үүнийг консерватив үзэлтнүүд ёс заншил, үндэсний онцлог, уламжлалаа устгалаа гэж эсэргүүцдэг аж. Тэгэхээр консерватив үзэлтнүүд бага зэрэг үндсэрхэг, харин либералууд эсрэгээрээ болж байна. Үндсэрхэг үзэл хэтрэхээрээ фашизм болдог бол эрх чөлөө хэтрэхээрээ анархизм болно.

    Тэгвэл Монголын улс төрийн намуудаас МАН консерватив, АН либерал юм. Эдийн засгийн бодлогын хувьд бол МАН социал-демократ, АН капиталист. Угтаа бол капиталистууд нь консерватив, харин социал-демократууд либерал байх ёстой юм. Яагаад гэвэл та хэдий чинээ хуучинсаг байна төдий чинээ капиталист байх учиртай. Учир нь капитализм гэж чөлөөт эдийн засаг. Харин эдийн засгийг чөлөөлөхөөр хар аяндаа баян ядуугийн ялгаа бий болдог нь нотлогддог. Өөрөөр хэлбэл анги давхарга үүсдэг. Анги давхарга үүссэнээр нэг л мэдэхэд ядуус эрх чөлөөгөө алдсан байдаг. Үүнд засвар хийх сонирхолгүй, байгаа чигээр нь байлгахыг хүсдэг үзэл бол хуучинсаг (консерватив) үзэл. Харин социал-демократизм гэж төлөвлөгөөт эдийн засаг. Баячуудаас өндөр татвар авч ядуусыг тэтгэн баян ядуугийн ялгааг арилгаж тэгшлэх сонирхолтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл иргэдийн эрх чөлөө хумигдахаас сэргийлж байна. Тэгэхээр МАН зүүний нам (социал-демократ) учраас либерал нам юм. Учир нь тэгшитгэх бодлого хэрэгжиж дундаж давхрагыг өсгөх явцад эмэгтэйчүүдийн эрх нэмэгдэн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж эхэлсэн бөгөөд түүний дараагаар нийгмийн цөөнх болсон ижил хүйстнүүдийг эдийн засаг, урлаг соёлын харилцаанд саадгүй оролцох боломжийг нь хангах гэхдээ ёс заншил, үндэсний онцлог, уламжлалаа устгачихсан хэрэг.

Хариулт үлдээх