"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-07T19:13:10+08:00

    Биткоин (bitcoin) анхны криптовалют учраас биткоиноор жишээ болгоё. Биткоин анх үүсэхдээ шууд валют болоогүй. Зүгээр peer to peer (онлайн сүлжээнд компьютерүүд нэг программаар зэрэг ажиллах) алгоритмаар өндөр нууцлал бүхий мэдээллийн гинжин хэлхээ (blockchain) үүсгээд явсан. Төв оффис, дата центр гэж байхгүй, оролцогчдын компьютерийн тооцоолох хурдыг ашигладаг (mining (олборлох) гэдэг) ба урамшуулал болгон bitcoin гэх хийсвэр мөнгийг олгодог. Дараа нь нэг нөхөр (зохиосон этгээд өөрөө байсан байх) биткоиныг ирээдүйн төлбөрийн хэрэгсэл болно гэх мэтээр сурталчилсан байдаг. Сурталчилгаа амжилттай болж удалгүй биткоиныг хүмүүс өөр хоорондоо наймаалцаж эхэлсэн ба эцэстээ валютийн биржэд бүртгэгдэн арилжаалагдах болсон. Ингээд ханш нь өсч бас биткоин олборлох хүмүүсийн тоо нэмэгдэж үнийн хөөрөгдөл болж байв.

    • 0
    2022-03-08T17:57:21+08:00

    Би криптовалютыг ойлгодоггүй юм. Биткойн одоогоор төлбөрийн хэрэгсэл болоогүй. Анх үүсээд удаж байна. Ханш нь тогтворгүй, үргэлж дээш доош савлаж байдаг. Тэнэгүүдийг ашиглах программистуудын заль. Зэрэглээтэй хөөцөлдүүлдэг. Биткойноор шууд талх худалдан авч болохгүй. Яагаад гэвэл тэр мөнгө биш. Харин тэр Tesla, Apple зэрэг компаний хувьцаа шиг зүйл болчихоод юм. Хувьцаагаар бараа үйлчилгээ хийх үү? Үгүй. Төр засаг зөвшөөрөхгүй. Өнөөдөр ямар ч улс зөвшөөрөөгүй байна. Зөвшөөрөхгүй л болов уу. Ажил хийж мөнгө олдог болохоос өндөр үзүүлэлттэй компьютерийг өдөр шөнөгүй ажиллуулж мөнгө олдог нийгэмд бид амьдардаггүй. Залуучуудад мэргэжил хэрэгтэй. Хүн амьд байх хугацаандаа нүдэнд харагдаж гарт баригдах зүйл бүтээх ёстой. Ухаан, энерги хоёроо өөр хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгтэй байна. Тариа тарьж, мал маллаж, байшин барих хэрэгтэй. Эсвэл багшлах, эмч хийх гээд нийгэмдээ тустай ажил эрхэлж болно.

Хариулт үлдээх