"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Erkhemjamts

Монгол улс хэдэн онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдсэн бэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2024-01-19T19:08:46+08:00

    2015 оны 9-р сарын 25-27-нд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт болсон. Түүнд НҮБ-ын бүх гишүүд оролцсон. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэлсэн. Уг уулзалтаар 2030 хүртэл хэрэгжих Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг санаачилсан (2000 онд баталсан "Мянганы хөгжлийн зорилтууд" хөтөлбөрийн үргэлжлэл болгож). Үүний хүрээнд 169 чиглэл бүхий 17 зорилтыг (ТХЗ) дэвшүүлсэн нь:

    1. Ядуурлыг устгах
    2. Өлсгөлөнг зогсох
    3. Эрүүл мэндийг дэмжих
    4. Чанартай боловсролыг дэмжих
    5. Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах
    6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
    7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
    8. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох
    9. Инноваци  болон дэд бүтцийн нэмэгдүүлэх
    10. Тэгш бус байдлыг бууруулах
    11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
    12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих
    13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр  нөлөөг багасгах
    14. Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах
    15. Хуурай газрын эко системийг хамгаалах
    16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох
    17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

    Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсний хувьд Монгол улсын их хурал 2016 оны 2-р сарын 5-нд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 тогтоолыг баталсан.

Хариулт үлдээх