"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-12-21T17:14:23+08:00

    Хар нүх гэдэг нэрнээс эхэлье. Хар нүх гэж нэрлэсэн шалтгаан бол тэр үнэхээр нүх буюу цоорхой юм. Яагаад гэвэл ертөнцийн орон зай бол харьцангуйн онолоор цаг хугацаа. Хаана цаг хугацаа дуусах вэ гэдэг асуудал ургана. Тэгвэл ертөнцийн төгсгөлөөр эсвэл/болон хар нүхэнд дуусна. Учир нь цаг хугацаа оршин байхын тулд орон зай хэрэгтэй. Гэтэл хар нүх дотор орон зай байхгүй. Тэгэхээр хар нүх дотор юу ч байхгүй бөгөөд хар нүх өөрөө юу ч биш (цаг хугацаанд захирагддаг зүйлүүдэд нэр өгч болох ч цаг хугацаагүй юманд нэр өгөх нь утгагүй хэрэг гэж би боддог) юм. Үүнийг хар нүх гэхээсээ илүү юу ч биш гэж нэрлэвэл зохилтой боловч нүх гэсэн нь илүү оновчтой юм.

    Бид хийлсэн дугуй дотор амьдардаг гэсэн үг. Хар нүх бол хурц үзүүртэй юмаар хатгаад цоолчихсон нүх. Хэрэв бид тэр нүхэнд ойрхон бол тэр нүх рүү бид татагдах нь ойлгомжтой. Харин цаг хугацаа зөвхөн хийлсэн дугуй дотор оршдог, гадна талд үгүй. Хар нүхийг ингэж төсөөлөх хэрэгтэй. Гэхдээ физикийн онолын хувьд яг ч тийм биш юм. Физикчдийн төсөөллөөр (зөвхөн таамаглах боломжтой ч физикчид тэнэг биш учраас нэлээд ханатай төсөөлж чадна) хар нүхэнд физикийн хууль үйлчилэхгүй/байхгүй. Дээр хэлсэнчлэн бас цаг хугацаагүй газар физикийн хууль орших боломжгүй.

    Хар нүх рүү унасан амьд биет амьд үлдэх боломжгүй. Үндсэндээ ямар ч зүйл мөн чанараа алдаж (молекулын түвшинд ч атом нь ч өөрөө дотогш нуран унаж байгаа учраас) юу ч биш болно. Зүйрлэвэл талхыг базаад зуурсан гурил шиг болгохоор тэр талх биш болдог шиг. Хар нүх бол сөнөсөн од гэдэг. Од (аварга том) сөнөхдөө энергиэ бардаг. Энергиэ барахаар цөм рүүгээ нурдаг байна. Нураад хэт нягтралд ордог (атом дотроо хоосон орон зайтай байдаг ба тэр хоосон орон зай нь алга болтолоо атомууд өөр хоорондоо нягтарч наалдана гэсэн үг). Үр дүнд атом нь атом биш болно. Ингээд татах хүч нь хязгааргүй болж бүх юмыг өөр рүүгээ сорж өөрийн нэг хэсэг болгож томорч байдаг нэг тийм юу ч биш зүйл болж хувирдаг байна. Шинэ зүйл мэт бидэнд санагдавч үнэндээ бидний оршин байдаг ертөнцийн гадна тал тэр чигээрээ тийм аж. Тийм болохоор эрдэмтэд үүнийг нүх гэж нэрлэдэг ажээ.

Хариулт үлдээх